О.Цогтгэрэл: Монголын ӨР УЛАМ НЭМЭГДЭЖ байна. Эрх баригчид КОВИДООР далимдуулж ӨР НЭМЖ байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-01-04

УИХ-дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн , АН-ын дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-УИХ-д бүлэгтэй намын хувьд эрх баригч намын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс цар тахалтай тэмцэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг зарцуулсан. Үүнийг дагаад Монголын өр нэмэгдэж байна. Гэтэл үүний үр дүн хэрхэн гарсан бэ гэдэг бид бүгдийг нүдэн дээр ил байна. Уул уурхайн томоохон төслүүдийг барьцаалж, зээл авч, халамж тарааж, өдөр хоногийг аргацааж байна. Эдийн засгаа эрчимжүүлэх бодлогоос илүүтэй пиараа эрчимжүүлсэн бодлого явуулах болсон. "Шинэ сэргэлтийн бодлог"-ыг тоймлоод харвал төрийн өмчит байгууллагууд байгуулна гэсэн үг. Төрийн оролцоо энэ жил улам нэмэгдэнэ. Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа тул улсын өр нэмэгдэнэ. Ирэх хагас жилд инфляци 20 хувьд хүрч магадгүй. 

Арванхоёрдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх /УДШ-ээс/ 11 хуудас бүхий тогтоолыг албан ёсоор гардуулсан. Товчхондоо арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг УДШ хүчин төгөлдөр гэж үзсэн байна. Тиймээс бидэнд гарц, гаргалгаа нээгдэж байна. АН үндсэндээ төлөөллийн төв байгууллагаараа хууль ёсны шийдвэр гаргаад ажиллана. Учир нь УДШ нөгөө талд байгаа АН-ын үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд дээрх хорооноос гарсан бүх тогтоол, шийдвэрүүд хүчингүй гэсэн үг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.192.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.