О.Цогтгэрэл: Д. Ганбат тэргүүтэй АН-ын бүлгийн  тогтоол, шийдвэрүүд ХҮЧИНГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-01-04

Удтал маргаантай байсан Ардчилсан намын асуудал шийдэгджээ. Улс төрийн намын тухай хуульд “Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж 4.1 зүйлд заасан байдаг. Тэгвэл “Онц Их Хурал”-аараа ч эвлэрч чадаагүй Ардчилсан Нам, УИХ-ын бүлэг дотроо ч хагаралдсан байдалтай хэвээр байгаа билээ. Тэгвэл өнөөдөр АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй Ардчилсан Намын бүлэг мэдэгдэл хийлээ.

Уг мэдэгдэлдээ АН-ын дарга О. Цогтгэрэл мэдэгдэлдээ  “Ардчилсан намын “Үндэсний Бодлогын Хороо”-г хууль ёсны хүчин төгөлдөр гэж 2021 оны 12-р сарын 31-нд “Монгол Улсын Дээд Шүүх”-ийн тогтоол гарсан байна. Уг тогтоол нь Д. Ганбат тэргүүтэй АН-ын бүлгийг, уг бүлгийн тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгож байна” гэлээ. Мөн 2021 оны 10-р сард УИХ дахь Ардчилсан намын гишүүд олонхын шийдвэрээр бүлгийн дарга Д. Ганбатыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасныг цохон хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг олонхынхоо шийдвэрийг хүндэтгэнэ байх гэж найдаж байна гэж онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.224.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.