Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УОК-ын Нэгдсэн шуурхай штабт ажиллаж, холбогдох үүрэг чиглэл өглөө.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “УОК-ын шийдвэрийн дагуу гадаад улс орноос ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 13 тусгаарлах байранд 464 иргэн байна. Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын 56 төрийн алба хаагч тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн иргэдээс ирсэн 600 гаруй гомдлыг хүлээн авч, шийдвэрлэн ажилласан” гэдгийг танилцуулжээ.
Шадар сайд С.Амарсайхан, тусгаарлаж байгаатай холбоотой иргэдийн гомдол, саналыг хүндрэл чирэгдэлгүй шуурхай анхаарч, шийдвэрлэж ажиллах чиглэл өглөө гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
-
21 цаг 36 мин
-
21 цаг 55 мин
-
21 цаг 59 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин