ХХААХҮ-ийн сайд З. Мэндсайхан фэйсбүүк хуудастаа "Бид өнгөрсөн жилийн туршид тооцоо судалгаа хийж, хэд хэдэн удаагийн уулзалтыг БНХАУ-ын талтай амжилттай хийсний үр дүнд Монгол Улс хэрэгцээнээсээ илүү гарсан улаанбуудайг урд хөршдөө экспортлох боломж нээгдлээ.
Манай улсад жилд 943 мянган тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий 50 гаруй гурил үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын хүнд цаг үед БНХАУ-д дотоодын гурилын хэрэгцээнээс илүү гарсан улаанбуудайн гурилыг анх удаа экспортлох эхлэл тавигдсанаар хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд экспортлогч болж зах зээлээ тэлэх, орлогоо нэмэгдүүлэх зэрэг эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлнэ" хэмээн бичжээ.
Мөн газар тариалангийн салбарт тариалангийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлж, үр үржүүлгийн цогцолборыг хөгжүүлж, үрийн сорт чанарыг сайжруулах замаар нэг га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх нь нэн чухал болсон. Энэ зорилго биеллээ олж өнгөрсөн намар Монголын тариаланчид, ногоочид сүүлийн 30 жил хурааж аваагүй арвин ургац хураалаа. Цар тахлын хүнд үед улсынхаа эдийн засаг, хүнсний аюулгүй байдалд асар том дэмжлэг болсныг онцлон хэлэх учиртай. Зоорь, агуулах, элеватор үтрэмийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хадгалалт, борлуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, газар тариалангийн зориулалттай дэвшилтэт техникийн шинэчлэл хийхийг татварын бодлого, лизингийн арга хэрэгслээр дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн талаар яамныхаа хуудсанд тус тус мэдээллээ.
-
21 цаг 36 мин
-
21 цаг 56 мин
-
22 цаг 0 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин