Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Бээжингийн өвлийн олимп-2022” арга хэмжээнд оролцох талаар ярьсныг БНХАУ-ын Үндэсний радио телевиз болон China news, Фөн Хуан, Хятадын залуучуудын цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн байна. Уг мэдээнд “Монгол Улсын хэвлэлээр тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр хоёрдугаар сард Бээжин хотод эхлэх Өвлийн олимпыг үзэх тухайгаа зарлав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, Олимп бол хүн төрөлхтний спортын их наадам, эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Үүнийг улстөржүүлэхгүй, улс төрөөс ангид байлгах ёстой” гэв.
Түүнчлэн коронавирусийн цар тахал хүчтэй тархаж байсан хүнд хэцүү цаг үед Япон улс Зуны олимпын наадмыг зохион байгуулсан. Тэр үед Монгол Улс Японы тал Олимпын наадмыг зохион байгуулж мөн дэмжиж, хамтдаа буйгаа илэрхийлж байсан” гэжээ.
БНХАУ-ын ГХЯ-ны 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн Хэвлэлийн бага хурлын үеэр “Хятадын өдрийн сонин”-ы сэтгүүлч “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын наадам хүн төрөлхтний баяр наадам, тиймээс ч улстөржүүлэхгүй байх ёстой хэмээгээд Бээжингийн өвлийн олимпын холбогдох арга хэмжээнүүдэд оролцохоо мэдэгдлээ. Үүнийг Хятадын тал хэрхэн үзэж байна вэ?” хэмээн асуув. Хариуд нь БНХАУ-ын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь “Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон найрсаг хөршүүд билээ. Хоёр улсын харилцаа улам хөгжиж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, найрсаг сэтгэгдэл улам бүр гүнзгийрч, цар тахалтай тэмцэх бодит хамтын ажиллагаа үр дүнд хүрч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ирж, Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцохоо илэрхийлсэн хамгийн анхны гадаад улс орнуудын удирдагч нарын нэг юм. Бид түүнийг Хятад улсад тавтай морилохыг хүсэж байна" гэжээ
-
21 цаг 12 мин
-
21 цаг 31 мин
-
21 цаг 36 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин