Монголчууд Эгийн голыг түшиглэн усан цахилгаан станц байгуулах төслийг одоогоос 30 жилийн өмнө ярьж эхэлсэн. Уг төслийг хэрэгжүүлэх саналыг анх ОХУ-ын мэргэжиотнүүд манай улсад тавьж байсан гэдэг. Түүнчлэн гадны донор байгууллагаас санхүүжилт гарган ТЭЗҮ-г гаргасан авч өнөөдрийг хүртэл маргаантай байсаар байгаа. ОХУ-ын Засгийн газар, тэрчлэн тус улсын Аюулгүй байдлын зөвлөлөөс ч энэ асуудалд онцгой анхаарч төслийг гацаах арга хэмжээг аваад байгаа билээ. Эл төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр
"Том төслүүдтэй холбоотой тухайлбал Эгийн голын усан цахилгаан станцтай холбоотой надад ярих олон зүйл байгаа мөртлөө үүнийг би нээлттэй ярих боломж байхгүй. Яагаад гэвэл үүний цаана геополитикийн асуудлууд бий. Үүнээс болоод мэдээллийн ойлголтын маш том зөрүү үүсэж том төслүүд гацаж байна. Хэрэв энэ хөтөлбөр батлагдвал Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан 20 төслийн талаар УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийхэд бэлэн байна. Үүний цаана ямар компани байдаг, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл яагаад зогссон, манайхаас ямар бичиг явж байсан, хөрөнгө оруулалтын хэлэлцээр эцэст нь яагаад өөрчлөгдсөн, ямар улс төрчид нөлөөлж байсан талаар ярьж болно. Харамсалтай нь нээлттэй ярих нь буцаад том төсөлд эрсдэл учруулж магадгүй учир хаалттай ярилцахад бэлэн байна. УИХ болон Засгийн газар том төслүүдэд нэгдмэл байр суурьтай байх нь чухал.
-
21 цаг 49 мин
-
22 цаг 9 мин
-
22 цаг 13 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин