Өгсөж уруудаж, хааяа бүдрэвч ХҮНИЙ АМЬДРАЛ
Өөрт минь оногдсон ХУВЬ ТАВИЛАНГААР
Өөдрөг амьдарна, БИ ӨӨРИЙНХӨӨРӨӨ гэх дууг мэдэхгүй хүн үгүй билээ. Ж.Баярцэнгэлийн үгийг нь бичиж Т.Бямбажавын аялгууг нь бүтээсэн уг уран бүтээлийг олны хүртээл болгосон МУСТА Б.Баяндалай анхны уран бүтээлийн бие даасан тоглолтоо энэ сарын 15 нд 15, 19 цагуудаас “УЛААНБААТАР ПЛАС”-ийн их танхимд тоглох гэж байна.
Дуунд дуртай, дууч ард түмний дуулах дуртай дууны нэг болсон “Би өөрийнхөөрөө” дууг олны сэтгэлд мөнхөлсөн МУСТА, залуу уран бүтээлч Б.Баяндалай нь Их ноён хутагт Данзанравжаагийн авшигт ДОРНОГОВЬ нутгийнх бөгөөд бага насаа эмээгийнхээ дэргэд өнгөрүүлж, амьдралын алдаа оноон дундуур туулсаар урлагт хожуу хөл тавьсан ч амжилттай яваа нэгэн юм.
Тэрбээр Улстөрч агентлагийн “ТҮҮЧЭЭ ЗАЛУУЧ” нэвтрүүлгийн дугаарт оролцохдоо “Уран бүтээлээрээ олны хайрыг татаж, итгэл сэтгэлийг нь олно гэдэг гайхамшигтай сайхан зүйл байдаг юм байна. Олныхоо хайран дунд би дуулж дуурсгасан “БИ ӨӨРИЙНХӨӨРӨӨ” дуу шигээ ӨӨРИЙНХӨӨ САЙХАН АМЬДАРЧ ЯВНА” хэмээн онцолсон нь бий. Дуу шигээ мөнхөрч, олны хайр, итгэлийг хүлээгээд буй залуу уран бүтээлчийнхээ уран бүтээлийн тоглолтод болон цаашдын уран бүтээлд нь арвин их олз хүсэн ерөөе.
-
21 цаг 48 мин
-
22 цаг 8 мин
-
22 цаг 12 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин