С.Амарсайхан: Аливаа тендерт үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг эн тэргүүнд авдаг байх зарчимыг хуульд тусгахаар ажиллаж байна
Төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тендерийн шалгуурт хамгийн бага үнийн шалгуур нэрийн дор албан тушаалтны цүнхний компаниуд ордог, ажил хийдүүлдэг, чанаргүй гүйцэтгэдэг байдлыг болиулж, чанар стандартыг гол шалгуур болгоно.
Төрийн хяналт шалгалт авлигийн хэрэгсэл байх ёсгүй учраас Хяналт шалгалтын тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой саналууд гарган ажиллаж байна. Мөн төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, стандартыг цөөлөх, төрийн давхардсан чиг үүргийг халах, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих чиглэлд анхаарч ажиллана.
Форумаас гарсан ажил хэрэгч, бодит саналыг төрийн шийдвэр болгон хэрэгжүүлэхэд салбар хариуцсан Шадар сайдын хувьд анхаарч, та бүхэнтэй хамтран ажиллана” гэв.
Зөвлөлөөс Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-оор дамжуулж асуудлаа шийдвэрлүүлэх, тулгамддаг асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах зорилгоор анхдугаар форумыг зохион байгуулж байгаагаа уламжиллаа.
Форумаар Зөвшөөрлийн хуулийн тухай хуулийн төслийн танилцуулга, Жижиг дунд үйлдвэрийн салбарын санхүүжилт, Төрийн худалдан авах үйл ажиллагаанд хэрэгжүүлэх арга хэмжээ, Стандарт хэмжил зүйн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг сэдвээр илтгэлүүд танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Зөвлөлөөс төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулж, чиг үүргийн давхардлыг арилгаж, аж ахуй эрхлэгчдэд үзүүлэх дарамтыг бууруулах, бизнес эрхлэгч болон аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл солилцох, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, гарц шийдэл хайх зорилготой гурван удаагийн хуралдааныг форумын өмнө зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
21 цаг 55 мин
-
22 цаг 14 мин
-
22 цаг 19 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин