ОБЕГ: Унгар улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна
Үйл явдал
/
2022-01-09

“Унгар Улсын тэтгэлэгт хөтөлбөр” нь Унгарын Засгийн газрын хамгийн нэр хүндтэй тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд олон улсын шилдэг оюутнуудад зориулсан чиглэл бүрийн академик сургалтыг явуулдгаараа алдартай.

Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь Унгарын дээд боловсролын хөгжлийг дэмжих, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, олон улсын харилцааг бэхжүүлэх, тус улсын дээд боловсролын нэр хүнд, өрсөлдөх чадварыг дэлхий дахинд сурталчлахад оршдог.

Өнөөгийн байдлаар 5 тивийн 70 гаруй Түнш орнууд энэхүү хөтөлбөрт хамрагдах замаар оюутнуудаа Унгар Улсад суралцуулж байна.

Тэтгэлэг горилогч нь суралцахаар төлөвлөж буй Их сургуулийн зүгээс тавьсан хэлний шаардлагыг хангаж байх хэрэгтэй бөгөөд суралцах хөтөлбөрөө цахим бүртгэлийн системээр сонгоно.

Тавигдах шаардлага:

  • Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тэтгэлэг горилогчийг нэр дэвшүүлсэн байх
  • Онцгой байдлын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх /Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдод хамаарахгүй/
  • 2004 оны 8 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн байх (18 нас хүрсэн байх)
  • Өмнө нь Унгар Улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Сарын тэтгэлэг (стипенд)
    Амьжиргааны зардал 43,700 Унгар форинт буюу 120 евро
  • Дотуур байрны зардал эсвэл сарын 40,000 Унгар форинт
  • Эрүүл мэндийн даатгал.

Цахим бүртгэл хаагдах огноо: 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://stipendiumhungaricum.hu/ цахим хаягаар орж авна уу.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй алба хаагчид ОБЕГ-ын ЗУГ-ын Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Н.Цоггэрэлийн цахим хаягт судалгааг бөглөн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор хүргүүлнэ үү. / tsoggerel274@gmail.com/,

Холбогдох утас: 262510

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.120.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.