Аймгийн засаг дарга Р.Сэддорж ГУРВАНТЭС суманд ажиллаж байна
Үйл явдал
/
2022-12-29
Тус сумын иргэдтэй уулзалт хийж цаг үеийн мэдээлэл өгч, "Нутгийн хишиг" Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2021 онд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаа танилцууллаа.
 
2021 онд "Нутгийн зам" зорилтын хүрээнд Гурвантэс сум хүртэлх баруун бүсийн сумдыг холбосон автозамын ажил эрчимжиж эхэлсэн, ирэх онд замын бүтээн байгуулалтыг илүү хурдацтай ахиулах талаар онцлов.
✅2021 онд Гурвантэс суманд
* Эрүүл мэндийн байгууллагыг нэн шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах,
*Услалтын ситемийг шинэчлэн засварлаж шинэ техник технологийг нэвтрүүлэх замаар тариалангийн талбайг нэмэгдүүлэх
*Сумын төвийн төвлөрсөн дулааны шугам сүлжээг өргөтгөх
*Суманд үүрэн холбооны тархалтыг нэмэгдүүлэх
*Гурвантэс сумын төвд 1,6 км хатуу хучилттай автозамыг барьж ашиглалтад оруулах
* "Бэлчээрийг усжуулах II аян"-ыг эхлүүлж бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд Гурвантэс суманд 8 худаг шинээр гаргах, инженерийн хийцтэй худгийг засварлах /2 худаг/
Аймгийн Ойн менежментийн 2021 оны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэх ажлын хүрээнд Заган ойн захад 2 га талбайд байгалийн сэргэн ургалтад нөхөн сэргээлт хийх зэрэг нийт 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн байна.
2022 онд улс болон орон нутгийн 2,5 тэрбум төгрөгийн төсөвт ажлууд шат дараалалтай хийгдэх юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.