Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрущанский Борбалаг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-02-11

Уулзалтын үеэр Хүннү судлаач, Ноён уулын Хүннүгийн үеийн булш бунхан хамгаалахад их хувь нэмэр оруулсан, Монголын угсаатны зүйн талаар судалгаа хийж дэлхий нийтэд сурталчлахад их үүрэг гүйцэтгэж буйд болон хууль зүйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж, олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Талууд цаашид хууль сахиулах байгууллага болон Архивын ерөнхий газрын холбоо харилцаа, техник технолгийг шинэчлэх, холбогдох албан хаагчдыг урт болон богино хугацааны сургалтад хамруулах, туршлага солилцон хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.110.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.