Судалгаанаас үзэхэд “Хүүхдийн тусламжийн утас-108 утасны үйлчилгээний төв”-д ирсэн дуудлагад ЕБС-тай холбоотой мэдээллүүдийн 40 хувь нь багшийн ёс зүй, 20 хувь нь үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гомдлууд ирдэг байна. Тиймээс хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд хяналт тавин, зөвлөн туслах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байгаа.
Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ц.Алтанзагасаар ахлуулсан ажлын хэсэг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 64 ЕБС-ийн хүүхэд хамгааллын бодлого дээр хэрэгжүүлж буй ажлуудтай танилцан, жишиг болсон онцлох ажлууд, сайн туршлагуудыг дамжуулж хамтын ажиллагаагаа сайжруулж байна.
Түүнчлэн хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, нөхцөл байдлын үнэлгээнд суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаанд хяналт тавин, зөвлөн тусалж байна.
Ингэснээр хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангах, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж, 2022 оны хүүхэд хамгааллын бодлогын чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулан ажиллах юм. Мөн холбогдох байгууллага, үүрэг хүлээгчдийн хамтран ажиллах арга замыг тодорхойлон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.
-
21 цаг 11 мин
-
21 цаг 30 мин
-
21 цаг 34 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин