Агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн ажил эхэллээ
Үйл явдал
/
2022-01-05
Нийслэлийн Засаг даргын А/930 дугаар, дүүргийн Засаг даргын А/747 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт агаарын бохирдлын эх үүсвэрийн бүртгэл тооллогын ажлыг 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлсэн билээ. Тус ажлын хүрээнд Нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уурын зуух, 100 кВТ-аас дээш нэгж хүчин чадалтай халаалтын зуух ашиглалтын байдалд хяналт шалгалт хийх юм.
Өнөөдөр /2022.01.04/Дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран 21 дүгээр хорооны дулаан үйлдвэрлэх түгээх, хангах зориулалттай тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын зууханд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтаар “Агаарын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Эрчим хүчний тухай” хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэр, журам, стандарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих, аж ахуйн нэгж байгууллагуудад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, стандартын шаардлага хангахгүй зуухнуудыг шинэчлүүлэх санал дүгнэлтийг гарган ажиллана.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.232.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.