Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежтой хамтарсан 12 дахь удаагийн сургалт өнөөдөр (2024.05.13) ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотноо эхэлсэн. Сургалтын эхний хичээлийг БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн ерөнхийлөгч, Бүх Хятадын Ардын дээд шүүхийн Шүүхийн практик судлалын хүрээлэнгийн дарга Ли Ченгю “Хятад маягийн модернизацийн хуулийн засаглалын утга санаа” сэдэвт лекцээр эхлүүллээ. Хятад маягийн шинэчлэлийн мөн чанар нь хүн амын нүсэр хэмжээ, ард түмний нийтлэг хөгжил цэцэглэлт, материаллаг болон оюун санааны соёл иргэншлийн уялдаа холбоо, хүн төрөлхтөн болон байгал орчны зэрэгцэн орших байдал, энх тайванаар хөгжих зам гэсэн үндсэн 5 хэсэгтэй. Тус улсын шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны тоо жилд дунджаар 13 дахин нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 45,2 сая хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байна.