Р.Буд дарга ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР 24 сая төгрөг ЗАРЛАГАДЖЭЭ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-02

Зам тээврийн хөгжлийн төв гэж том бүтэцтэй нэг байгууллга бий. Зам тээврийн яамны бүхий л үйл ажиллагаанд оролцдог, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, тусдаа төсөвтэй энэ агентлагийг УИХ-ын гишүүн асан Р.Буд удирддаг. Монгол Улсад Коронавирусийн цар тахал бүртгэгдсэн онцгой нөхцөл таарч 2020 оны 12 сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 06 хүртэл БҮХ НИЙТИЙН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ буюу хатуу хөл хорио тогтоосон.

Энэ үеэр төрийн бүх байгууллага гүйлгээгээ зогсоож, төсвийн тухай хуулийн дагуу төрийн сангийн орлого, зарлагыг хязгаарласан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газраас төрийн бүх байгууллага хэмнэлт хийхийг уриалсан. Тэгвэл Р.Буд дарга он солигдох үед төсвийн 24 сая 840 мянган төгрөгөөр НАЙМАН КОМЬПЮТЕР худалдан авах гэрээнд гарын үсэг зуржээ.   Уг мэдээллийг тус байгууллагын ШИЛЭН ДАНСАНД мэдээлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.168.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.