Дундговьчууд Орон нутгийн хөгжлийн 99 саяар авсан ЭКО АВТОБУСЫГ хадгалж байгаа гэв
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-03

Дуу хуурын өлгий Дундговь аймгийн удирдлагууд орон нутгийн сангийн хөрөнгөөр 99 сая 990 мяган төгрөгөөр худалдан авсан эко автобусаа АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ байна.

Тэд коронагоос айсан гэнэ. Тус аймгийн Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очироос тодруулахад “Бусад аймгийн жишгээр л авчихсан юм. Коронавирусийн цар тахлаас айгаад үйлчилгээнд гаргахгүй байгаа. Уг нь эко автобусыг явуулах 2,8 киломерт автозамыг шинэчилж тавьсан” гэв.

Дундговь аймгийн төв Сайншанд хотод ойролцоогоор 15 мянга орчим хүн амтай аж. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг аймаг орон нутагт нэн чухал шаардлагатай, ажил үйлчилгээнд зориулах ёстой. Эко автобус хамгийн чухал, шаардлагатай зүйл мөн үү... Дээрх эко автобусыг “Монгол машин индустрал” ХХК-иас худалдан авсан байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.253.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.