С.Энх-Ирээдүй: Хаан банк дотоод процессын дагуу судалгаанд үндэслэж зээлийг олгоно
Тойрогт нь
/
2021-03-08
 Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлэх хоёр их наяд төгрөгийн талаар Хаан банкны жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесийн газрын захирал С.Энх-Ирээдүйгээс тодруулга авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наяд цогц хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Энэ хөтөлбөрийн чухал хэсэг нь ажлын байрыг дэмжих зээлийн бүтээгдэхүүн юм. Энэ нь нэгж байгууллагад  500 хүртэлх сая төгрөгийн үнийн дүнтэй, 36 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлнэ. Тус бүтггээгдэхүүнд Монгол банкны зүгээс тавигдаж байгаа шаардлагууд байгаа. Цухас дурьдвал 2020 оны 12 сар 31-нээс өмнө байгуулагдсан компани байх ёстой гэж үзэж байгаа. 2019 оны 12 сарын 31-нээс өмнө нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өргүй, өөрийн орлогын албан татварыг цаг тухайд нь тайлагнаад явж байсан компаниуд хамрагдах боломжтой байгаа. Та бүхний сайн мэддэгээр X тайлан гаргаж байсан бол хамрахгүй. Өөрөөр хэлбэл цар тахлаас өмнө хэвийн ажиллаж байсан компаний үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг хадгалах түүнийг дэмжих зорилттой бүтээгдэхүүн юм. Ажлын байрыг хадгалаад, түүнийг дэмжих гэж байгаа учраас тус бүтээгдэхүүн нь зөвхөн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлж байгаа шинж чанартай байгаа. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага нь ажилчидын цалингийн өртэй, эргэлтийн хөрөнгө татан авах шаардллагатай болчихсон, түрээсийн төлбөр нэхэгдээд эхэлсэн гэх мэт үйл ажиллагаандаа шаардлагатай байгаа зүйл дээр л санхүүжилт авах юм.

2021 оны 02 сарын 23-наас эхлээд бүх салбар тооцооны төвүүдээрээ дамжуулан Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүсэлтүүдийг аваад эхэлсэн байна

Бид нарын зүгээс ажлын 7 хоногийн дотор багтааж харилцагчийнхаа хүсэлтийг шийдвэрлэх зорилттой ажиллаж байгаа гэсэн үг. 3 хувийн зээлийг авах гээд барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа хүмүүст батлан даалтын сангаас 60 хүртэлх хувьд нь даатгаж оролцож байгаа.Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэлийг  Монгол банкны болон арилжааны банкуудын вебсайтуудаас авах боломжтой.  Цар тахалтай холбоотой судалгаануудыг банкууд харилцагч нар дээр хийсэн байдаг. Дотоод процессын дагуу судалгаанд үндэслэж зээлийг олгоно. Уг зээлийн зорилго нь цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаа нь хүндрэлтэй байсан аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой бөгөөд банкуудын зүгээс харилцагч нараа хуучин хэвийн үйл ажиллагаандаа ороод яваасай, санхүүгийн дарамтнаасаа гараасай гэж хүсэж байгаа.

Гэрээний  бүтэцэд өөрчлөлт оруулах үйл ажиллагаа  2020 оны 12 сараас эхэлсэн.

Хоёр их наядын хэдэн хувь нь Хаан Банкаар дамжуулж олгох хэсэг нь эцэслэгдээгүй байна. Хэзээ гэрээний төсөл эцэслэгдэх вэ гэсэн шийдвэр одоогийн байдлаар ирээгүй байна. Бизнесийн цикл хавар идэвхждэг. Бид нарын зүгээс циклд оролцдог жижиг дунд бизнес эрхлэгчид буцаад хэвийн горимдоо ороосой л гэж үзэж байна. Түргэн шуурхай хамтарсан хөтөлбөрийг дуусгах бодолтой байна. Хэзээнээс олгоод эхлэх тухай шийдэгдээгүй байна. Бид нарын зүгээс ажлын 7 хоногийн хугацаанд багтааж харилцагчдынхаа хүсэлтийг шийдвэрлэж дуусгах  бодолтой байна гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.117.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.