Ч.Даваабаяр: Жижиг дунд бизнес эрхлэгчидийн 60 хувь нь эмэгтэйчүүд байдаг
Тойрогт нь
/
2021-03-09

Сүүлийн жил гаруйн хугацаанд ковидоос шалтгаалаад дэлхийн эдийн засаг уналтанд орлоо. Манай улсын хувьд ч гэсэн уналттай жил байлаа. Үүнд хамгийн их өртсөн хүмүүс бол аж ахуйн нэгж, аж ахуй эрхлэгчид байна. Энэ асуудлын хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяраас тодруулга авлаа.

Ч.Даваабаяр: Дэлхийн эдийн засаг тэр чигтээ их хүнд байна. АНУ, Япон, Европын холбооны эдийн засаг хасахруугаа орчихсон . Ганцхан 2,3 хувийн нэмэхтэй явж байгаа хятад улс л байна. Эдийн засгаа сэргээх тал дээр манай засгийн газрын зүгээс 10 их наяд цогц хөтөлбөр авч хэрэгжүүлж байна. Үүнээс 2 их наядыг нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлээр олгох юм. Жижиг дунд үйлвэрлэлийн хууль 2019 оны 06 сарын 06нд шинэчлэн батлагдсанаар жижиг дунд үйлдвэрлэлийн бие даасан агентлагтай болсон. 2020 оны 8 сард засгийн газрын 49-р тогтоолоор байгуулагдсан. Гэсэн хэдий ч төсвөөс санхүүжилт олгоогүй. Зээлийн эргэн төлөлтөөрөө зээлээ гаргах журмаар явж байна. Хоёр их наядыг банкуудад хуримтлагдсан мөнгийг эргэлтэнд оруулах журмаар арилжааны банкуудаар дамжуулж зээл олгогдоно. 10 их наяд төгрөг нь ажлын байр хадгалахад зориулагдсан учраас цаг үеэ олсон хөтөлбөр гэж үзэж байгаа.

Хоёр их наяд төгрөг жижиг дунд бизнес эрхлэгчдэд эрхлэгчдэд хүрэлцээтэй байх уу?

Зөв тараавал хүрнэ шүү дээ. Жижиг дунд бизнес эрхлэгч нар их мөнгө хүсдэггүй. Тав, арван сая, сайндаа л 50 сая 100 сая төгрөг хүсдэг. Дунд үйлдвэрүүд 300, 500 сая гэж хүснэ. Монгол улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд агшссан байгаа. Жижиг үйлдвэрүүдийн зах зээл дээр ихэнх нь залуучууд, эмэгтэйчүүд байдаг. 10хан хувь тэтгэврийн насны болоод түүнээс дээш настай хүмүүс байдаг.

Жижиг дунд бизнес эрхлэгчид улсын хэмжээнд 1 сая шахуу ажлын байрыг бий болгодог. Иймээс ач холбогдолтой салбар юм. Энэ салбарыг аварч үлдэх болон ажлын байрыг хадгалахад зориулсан энэ 2 их наяд төгрөг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй сайн арга хэмжээ юм.

Ард түмэн маш их зээлтэй байна. Зээлийн хүү нь маш өндөр байдаг. Харин өнөөдрийн сайн мэдээ нь хадгаламжийн хүү тэглэгдсэн байна. Бодлогын хүүнүүд буурсан байна. Цаашдаа зээлийн хүү буурах ёстой. Маш их хэмжээний мөнгө эдийн засагруу орж ирнэ.

Өмнөх жилүүдийн туршлагаас харахад мэдээлэлд ойр байгаа хүмүүс нь түрүүлээд авчихдаг асуудал гарч л байсан. Тэгэхээр энэ 2 их наяд төгрөг жижиг дунд бизнес эрхлэгчдэд шударгаар хүрч чадах уу ?

Төрийн бус байгууллага, хэвлэлийн мэдээлэлийн хэрэгсэл орж хяналт тавьж ажиллах нь зүйтэй юм. Нөгөө талаар төрийн эрх мэдэлтэй хүмүүс үйл ажиллагаанд нөлөөлдөгөө болих хэрэгтэй. Эцэст нь эрх мэдэлтэн биш гүйцэтгэсэн ажилтан хариуцлага хүлээгээд дуусдаг олон жишээ бий. Ямар нэг амбиц огт хэрэггүй. Зөвхөн улс эх орноо бодсон шийдвэрүүд гаргаж эдийн засгаа сэргээх нь бидэнд чухал юм. Үүнийг бүх төрийн болон хувийн хэвшлийнхэндээ миний зүгээс уриалмаар байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.200.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.