Шинэ, хуучин Ерөнхий сайдууд ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ зөрчилдөж ЭХЭЛЛЭЭ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-10

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг албан тушаалаасаа түдгэлзэж, шалгуулах нь зүйтэй хэмээн Ерөнхийлөгчид санал хүргүүллээ.

Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ҮАБЗ-ийн ажилтнууд Цагаан сараар хойд хөршийг зорьсон бөгөөд буцахдаа авто машиндаа 20 сая ам.доллар бэлнээр авчирсан байж болзошгүй, мөн УОК-ийн бичгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн мэдээл гарсантай холбоотой уг албан бичгийг илгээсэн байна.  Энэ асуудлаар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх өнөөдөр тайлбар өгсөн. Ингэхдээ "ҮАБЗ-ийн ажилтнууд мөнгө авчирсан гэдэг мэдээлэл гүтгэлэг, хуурамч мэдээлэл. Энэ нь улс төрийн зорилготой арга хэмжээ байх. ҮАБЗ бол төрийн тусгай чиг үүргийн байгууллага. Манай албан  хаагчид төрийн албаны тангараг өргөхөөс гадна цэргийн тангараг өргөсөн, тусгай алба хаагчид. Тэд хуулийн дагуу үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг хамгаалах үүргээ чин шударгаар, нэр төртэй биелүүлж байна" гэсэн юм. Шинэ, хуучин Ерөнхий сайдууд Ерөнхийлөгчтэй ТААРАМЖ муутай байгаа... 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.86.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.