Иргэдийн ТАТВАРЫН мөнгийг 00 ЦААС, нойтон САЛФЕТКА, нохойн ХООЛ, Эйр кондэйшнд зарцуулсан ИНЕГ-ын 10 ДАРГА
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-10

Улсын төсвийн дийлэнхийг хувийн аж ахуй нэгжүүдийн татвар, иргэдийн төлдөг шимтгэлээс бүрддэг. Төрийн өмчит компани, үйлдвэрүүд дийлэнх нь ашиггүй ажилладаг. Төрийн өмчийн бодолго зохицуулалтын газраас төрийн өмчит 105 компани, тэдний охин болон хараат гээд 170 аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулжээ. Тэгэхэд Өнөөдөр улсын хэмжээнд 51,210 хүн төрийн өмчит 105 аж ахуйн нэгжид ажилладаг байна.

“Хөгжлийн банк”-ны ажилчдын дундаж цалин 2.5 сая, “Эрдэнэт үйлдвэр” 3.7 сая, “Эрдэнэс Монгол”-ын харьяа компаниуд 2.5 сая төгрөгийн дундаж цалинтай байдаг бол ТӨК-ууд 40 их наядын өртэй гэсэн дүн гарсанг албаны хүн хэлсэн. Төрийн бүх байгууллагад нэг жилийн дотор үйл ажиллагаандаа зарцуулах төсвийг САНГИЙН ЯАМ тодорхойлж УИХ баталдаг.

Тэгвэл манай улсад их хэмжээний төсөвтэй ч түүнийгээ хий дэмий зүйл зарцуулдаг нэг байгууллага байна. Иргэний нисэхийн Ерөнхий газар нь “Иргэний нисэхийн салбарт аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээ үзүүлнэ” хэмээн зорилгоо тодорхойлжээ.

Үр ашиигтай үйлчилгээ гэж юуг хэлэх вэ... төсөв санхүүг аль болох хэмнэж, хэрэггүй зүйлд мөнгө зарахгүй л гэсэн үг. 100 ямаанд 60 ухна гэгчээр нэг агентлаг 10 даргатай.

ИНЕГ-ын ерөнхий захирал Л.Бямбасүрэн:

ИНЕГ-ын дэд захирал Б.Алтанцом

Авиацийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын захирал Ё.Эрдэнэбат

Дотоод Аудитын газрын захирал Н.Мөнхсүрэн

Удирдлагын газрын захирал Т.Батжаргал

санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэсийн захирал Ч.Нямсүрэн

эрх зүйн хэлтсийн захирал П.Ариунболд

агаарын хөдөлгөөний ажиллагааны бодлогын зохицуулалтын газрын захирал Д.Эрдэнэбаатар

агаарын тээвэрлэлийн бодлогын зохицуулалтын газрын захирал Г.Батбаяр

Иргэний нисэхийн үндэсний төвийн захирал П.Мөнхжаргал нарын зэрэг 10 захирал ажилладаг. Тэгвэл дээрх дарга, удирдлагууд ТӨСВИЙН МӨНГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР зарцуулж татвар төлөгчдийн МӨНГӨӨР ГАРАА УГААЖ БАЙГАА  ноцтой үйлдлүүдийг танд хүргэж байна... 

Баримт 1: ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн өөрийн татдаг тамхиа татваргүйгээр НУУЖ ОРУУЛЖ ИРСЭН байж болзошгүй. 2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой 20:00 цагт Токио-УБ чиглэлийн Ом-502 нислэг /Ковидын тусгай үүргийн нислэг/-т явсан МИАТ компанийн Boieng-767 хөлгийн экипаж нь Япон улсын “Нарита” олон улсын нисэх буудлаас гурван хайрцаг “Caster” тамхи буюу  онцгой албан татвар ногдуулах бараа /150 блок -1500 пачек/-г хил, гааль, хорио цээрийн хяналтгүйгээр зөөвөрлөн оруулж ирсэн

Баримт 2: ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн цар тахлын үед 100 сая төгрөгөөр АРИУН ЦЭВРИЙН ЦААС, салфетка худалдан авах гэрээ байгуулжээ. Тодруулбал 2020 оны 07 дугаар сарын 10-нд “Грандмакс” ХХК-тай “Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод хэрэгцээнд шаардлагатай ахуйн хэрэглээний материал нийлүүлэх гэрээг” байгуулжээ. Ахуйн хэрэглээний, цэвэрлэгээний, даавуу гэсэн гурван багцийн нийт үнэ нь 100 сая 778 мянга 680 төгрөг болжээ.

Баримт 3: ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн байгууллагынхаа ажилчдыг өнгө үзэмж, тал зассан байдлаар нь “ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ” харьцдаг байж болзошгүй зүй бус үйлдэл гаргасан тухай нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжийн мэдээлэл манай редакцид ирсэн юм. Нисэхийн салбарт 13 ба түүнээс дээш жил ажилласан ажиллагсаддаа “орон сууцны нэг удаагийн урьдчилгаа” олгодог аж. Гэвч Л.Бямбасүрэн даргын үед уг салбарт 10 жил ч ажиллаагүй, түүнийг илт дэмждэг, магтдаг хүмүүсийг хугацаанаас нь өмнө байрны урьдчилгаа өгч, улмаар ажлаас нь гаргаж, шинэ нисэх буудалд өөр албанд томилдог байна.

Баримт 4: ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом өрөөндөө 99 саяын үнэтэй “агаар цэвэршүүлэгч” буюу “Эйр кондэйшн” хөргөлтийн систем худалдан авах гэрээг 2020 оны 10 сарын 16-нд хийжээ.

Баримт 5: Ерөнхий газрын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн удирдлагууд 2020 оны 11 сард 15 сая 970 мянган төгрөгөөр “НОХОЙНЫ ХООЛ” худалдан авчээ.

Баримт 6: ИНЕГ–аас тендерт шалгарсан хэмээн “Гүрэн” ХХК гэх сургуульд зургаан зуун тавин сая төгрөгийг сургалт нэрээр шилжүүлж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж мөнгө угаасан гэмт үйлдлийг АТГ-аас   эрүүгийн хэрэг нээн шалгаж,  Л.Бямбасүрэн, Ё.Эрдэнэбат нарын дарга нарыг яллагдагчаар тогтоож шүүхэд шилжүүлсэн.

Баримт 7: ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нар  ЗТХЯ–ны АТБХЗХэлтсийн дарга асан С.Мөнхнасанд 10 сая төгрөгийг байгууллагын дотоод журам зөрчин олгосон зөрчлийг АТГ-аас  эрүүгийн хэрэг нээн  шалгаж, Л.Бямбасүрэн, Б.Алтанцом, С.Мөнхнасан нарыг яллагдагчаар  тогтоосныг Нийслэлийн Прокурорын газраас ял төлөвлөн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлжээ.

Баримт 8: Нисэхийн ямар ч мэргэжил, боловс­ролгүйгээс гадна 2001  онд эрүүгийн хэргээр яллагдсан, мөн 2018-07-09-ний өдрийн 535-р шийтгэх тогтоолоор ялтай болсон эрүүгийн гэмт этгээд, 2019 онд цагдаагаас зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэлийг удаа дараа хүлээсэн, АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга байсан ахлах комиссар Н.Дамдинсүрэнгийн төрсөн ах болох Н.Мөнхсүрэнг одоо болтол Иргэний нисэхийн салбарыг хариуцсан аудитын албаны даргаар 2016 оны есдүгээр сараас хойш томилон, ажиллуулж байна.

Дээрх байгууллагын өөрийн гаргасан нээлттэй мэдээллийг үндэслэн ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ НЬ иш татан мэдээлэл бэлтгэхэд БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНДЭД ХАЛДСАН гэх үндэслэлээр нэр бүхий хэвлэл, сэтгүүлчдийг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД гомдол гарган өгсөн үйлдэл нь төсвийн мөнгийг цаашдаа ч зориулалтын бусаар зарцуулах, өөр хоорондоо завших гэсэн санаа байхыг үгүйсгэхгүй хэмээн хардаж байна... 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.238.173)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.