А.Ариунзаяа: 04 сарын 01-нээс залуучуудад НЭГ САЯ төгрөгийн ТЭТГЭМЖ олгож, мэргэжлийн сургалтад хамруулна
Тойрогт нь
/
2021-03-10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр боллоо. 5000 залуучуудыг нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах ажлын хүрээнд ХНХЯ-ны сайд А.Ариунзаяагийн байр суурийг үзэгч та бүхэнд хүргэе.

Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайд А.Ариунзаяа: Монгол улсын засгийн газрын ээлжит хуралдаанаас манай салбартай холбоотой гарсан залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн талаар товч мэдээлэлийг хүргэе. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа  2050, Засгийн газрын  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 3 тулгуурт хөгжлийн бодлого,  дунд хугацааны хөгжлийн бодлогууд дотор  дундаж давхаргыг бий болгож, илүү дэмжинэ гэсэн зорилтууд орсон байгаа. Мэдээж ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг бууруулах, халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, нийгмийн хамгаалалын үйлчилгээг хөгжүүлнэ гэсэн зорилтууд туссан байгаа.

МУ-ын Засгийн газраас сая батлагдсан залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөлд ажилгүй байгаа 18-35 насны залуучуудыг нэг сар вакумжуулж, сургалтанд хамруулахаар тусгагдсан. Энэ сургалт нь нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй байна.

Эргээд тухайн залуучуудыг ажлын байранд шууд зуучилж оруулах юм. Тухайн сургалтуудаараа зөвхөн мэргэжлийн чиг баримжаа олгох гэхээсээ илүү хөдөлмөрийн зах зээлд өөрийгөө хэрхэн бэлдэх ёстой бэ, хөдөлмөрийн зах зээлд орохын тулд хаанаас ямар мэдээлэлүүдийг авах ёстой бэ, нөгөө талаас хөдөлмөрт бэлэн байх зэрэгт суралцах төдийгүй,  эргээд залуучуудад хандлагын өөрчлөлтүүдийг  бий болгох их чухал ач холбогдолтой гэж үзэн сургалтын хөтөлбөрөө бэлдсэн байгаа.

Эхний ээлжинд 4 сарын 1-нээс 500 залуучуудыг Улаанбаатар хотоос авч сургалтаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Цаашдаа энэ жил  5,000 залуусыг сургаж, ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ. Багц сургалт нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй 1000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм. Төслийн талаархи мэдээ, мэдээллийг бүртгэл эхлэхээс 10, түүнээс багагүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлнэ. Залуучууд тухайн үед нь цахимаар болон өөрсдөө очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс хариуцах юм гэлээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.46.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.