Ц.Оюундарь: С.Эрдэнэ Ц.Туваан нар дүрмийн дагуу АН-ын даргад нэр дэвшихгүй
Тойрогт нь
/
2021-03-11

Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь:  4/11 сэтгүүлчидтэй хийх уулзалт 2008 оноос уламжлалтай. АН дотоод байр сууриа илэрхийлж сэтгүүлчидтэй уулздаг.  Энэ оны анхны 4/11-ээ хийж байна. Манай намын дотор нэлээд том шинэчлэлт өөрчлөлтүүд хийгдэж эхэлж байгаа учраас 7 хоног бүрийн Пүрэв гаригийн 11 цагаас мэдээлэл өгдөг нээлттэй суваг болгоё гэж зорьж байна. Өнөөдрийн 4/11-ээр гол танилцуулах зүйл бол үндэсний хэмжээнд байгаа бүх намын гишүүдийгээ оролцуулсан цахим сонгуулийг анх удаагаа  явуулна. Цахим сонгуулийн бэлтгэл ажил, программ хангамж хийгдэж байгаа бөгөөд, 04 дүгээр сарын 25-нд намын дарга сонгогдох хүртэл хэрхэн ашиглах, хэрэглэх тухай сургалт явуулна.

Ардчилсан Намын даргыг сонгох сонгууль дөрөвдүгээр сарын  25-ны өдөр цахимаар болох бөгөөд АН хууль ёсны даргатай болсныхоо дараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна. 03 дугаар сарын 17-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан болж, намын дунд шатны дарга нарыг сонгох санал хураалтуудыг  анх удаа  цахимаар явуулахаар болсныг хэллээ.  Харин АН-ын даргад нэр дэвшигчидийн бүртгэл 3-р сарын 19, 20-ны өдөр болж, сарын хугацаанд нэр дэвшигчид бүх гишүүддээ хүрч сурталчилгаагаа хийнэ

Бүх гишүүдийн дунд явуулах сонгуульд  С.Эрдэнэ дарга болон удирдлагын баг, дэд дарга нар түүний нарийн бичгийн дарга нэр дэвших эрхгүй. Сонгууль  явагдаж  дуустал, 5-р сарын 2-нд намын их хурал батламжилтал С.Эрдэнэ дарга үйл ажиллагаагаа явуулж, тамгаа хадгалж  байгаад сонгогдсон хүнд бүх бичиг баримт, тамгаа хүлээлгэн өгнө.  Х.Тэмүүжин, Ц.Туваан, З.Нарантуяа, Ц.Баатархүү нар дүрмээр дахин нэр дэвшихгүй гэлээ.

АН-ын 140 мянган гишүүд АН-ын даргын сонгуульд болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчид цахимаар санал өгнө. АН-ын үндсэн дүрмийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дотоод сонгуулиар тодруулна. Ардчилсан Намаас ардчилсан Ерөнхийлөгч гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд тусгай сонгуулийн багийг өчигдрөөс ажиллуулж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр АН-ын даргыг цахимаар сонгосны дараа Улсын дээд шүүх арав хоногийн хугацаанд бүртгэх хуультай юм байна. 

Ардчилсан намын гишүүн О.Баасанхүү: АН-ын дотор хагарал одоог хүртэл  байгаагүй. Улсын ерөнхий газрын бүртгэл дээр  намын дарга, намын бичиг баримтууд хууль ёсны дагуу байж байгаа. Зарим нэг  үл бүтэх хүмүүс намыг хагалгах, бутаргах үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улс хууль дүрэмтэй, шүүх цагдаатай ард түмэн гэв. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.1.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.