Ц.Оюунгэрэл: Би АН-ын даргын сунгаанаас нэрээ татахгүй
Тойрогт нь
/
2021-03-11

“АРДЧИЛСАН НАМ”-ын  даргын сонгууль ээдрээтэй байгаатай холбоотойгоор өнөөдөр Ц.Оюунгэрэлийг цахим сайтуудаар АН-ын даргын сунгаанаас нэрээ татсан тухай мэдээ тархсан билээ. Ц.Оюунгэрэлээс авсан тодруулгыг та бүхэнд хүргэе.

Ц.Оюунгэрэл: Өнөөдрийн болж байгаа үйл явдал дунд дүрмийн бус хууль бус зүйлүүд их явагдаж байгаа учраас би оролцоогүй. Албан ёсоор хэлэхэд миний бие нэрээ татаагүй. Нэрээ татах ямар ч хүсэлтийг хэнд ч гаргаагүй. Нэр дэвших эрхээ илэрхийлсэн  АН –ын гишүүн гэж үзэж байна. Дотоод сонгуулийн хороог даргалаад яваа И.Мөнхжаргалд өнөөдөр захидал хүргүүллээ. Энэ захиандаа 2-3 хууль зөрчиж байгаа зүйл байгаа талаар  санал бодлоо илэрхийлсэн захиа явуулаад байж байна.

Дотоод сонгуулийн хорооны даргын сонгуулийн тов зарлахтай холбоотой хоёр тогтоол гараад явж байгаа. 3 дахь нь гараад явж байхыг үгүйсгэхгүй.

Энэ тов дотор сонгуулийн суртачилгааг хэзээ зарлах вэ гэдэг тов давхар зарлагддаг. И.Мөнхжаргалын өөрийнх нь гарын үсэг зурсан тогтоолууд дээр 2021 оны 03-р сарын 11 гэсэн тов байхгүй байгаа. Нэр дэвшигч нарт мэдэгдэхгүйгээр зарим хүмүүст сонгуулийн суртчилгааг нээж өгч илт давуу байдал олгож байна гэж би эсэргүүцэж байна.

И.Мөнхжаргалын гарын үсэгтэй сүүлийн хоёр албан бичиг дээр дарагдсан тэмдэгний асуудал ээдрээтэй байгаа. 2021 оны 02 дугаар сарын 11-нд хүчингүйд тооцов гэж өдрийн сонинд зарлагдсан дугаар бүхий тэмдэг дарж өгөөд байгаа. Яг энэ тэмдэгийг ашиглаад Хас банкинд данс нээлгэсэн байна. Тэр дансандаа 93 сая төгрөгийг авъя гэсэн мессежийг утсаар надад ирүүлсэн. Би тэр дагуу эрхийнхээ хүрээнд,  бусдын намайг дэмжиж өгсөн мөнгийг хууль бус үйл ажиллагаанд ашиглуулахгүйн тулд Хас банкинд торуулга албан бичиг илгээсэн. Өнөөдөр надад Хас банкнаас хариу ирээгүй  байна

Хүчингүйд тооцсон тамганы талаар Өдрийн сонинд хүсэлт гаргах гэж байна.

Хөндлөнгийн мэдээлэл авч байж,  шудрагаар сонгуульд оролцохын тулд би өнөөдрийн АН-ын байр суурийг буруутгаж байна.

Би нэрээ татах ямар ч сонирхолгүй байна. Сонгуульд оролцох хэвээр байна.

Нам нь хүчингүй болсон тамга тэмдэг ашиглана гэдэг хууль бус гэмт хэрэг юм. Би намынхаа нөхдүүдэд удаа дараа анхааруулж байгаа. Нэр дэвшигчийн үнэмлэхээ аваагүй байна. И.Мөнхжаргалын удирдаж байгаа дотоод сонгуулийн хороонд итгэл алдарч байгаа учраас өнөөдрөөс зарчимаа өөрчлөхөөс аргагүй боллоо гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.103.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.