БАРИМТ: 40 орчим сая төгрөгөөр БОЛОВСРОЛЫН, ШУ-ны тэргүүний ажилтанд олгох ТЭМДЭГ ЗАХИАЛЖЭЭ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-06-07

80 оны залуухан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ганц нүдээ олсон томилгоо нь Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байв. Түүнийг хүн бүр магтаж, дэмжиж хар нь, хор нь тайлагдсан хүн гэцгээж байв. Сайд ч шинэхэн дээрээ сонихон гэгчээр ажлыг умалзуулж байсан ч харамсалтай нь сургуулийн хүүхдүүд бүтэн хоёр жил хичээлийн хоцрогдолд орсон гэдгээ илэрхийлсэн юм.

Хүмүүстэй уулзах, барилга байгууламжтай танилцахаас өөр ажил хийж гавьсангүй. Монгол Улсын Засгийн газраас Коронавирусийн цар тахлын үед төсвөө хэмнэхийг бүх шатны төрийн байгууллага, үйлдвэрийн газруудын төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон байдаг. Тэгвэл Засгийн газрын 43-р тогтоолыг Боловсролын яам зөрчижээ.

Уг тогтоолд цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байхыг улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус даалгасугай гэсэн байдаг.

Тэгвэл боловсролын яам Засгийн газрын тогтоолыг зөрчиж Монгол Улсын Засгийн газрын шагнал Боловсрол, шинжлэх ухааны салбарын тэргүүн ажилтан хүндэт тэмдгийг үйлдвэрлэн нийлүүлэх тендер зарлаж үүнд шаардагдаж 39 сая 840 мянган төгрөгийг улсын төсвөөс гаргахаар болжээ. Тэрчлэн Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа 2020-2021 оны хичээлийн жилд явагдаагүй, түүнчлэг олон нийтийг хамарсан шагнал урамшуулал олгохыг хориглосон байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.124.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.