БАРИМТ: Хотын өмнөх удирдлагууд 20, 20 саяыг дэмжлэг нэрийдлээр ХАХУУЛЬД авчээ!!!
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-06-12

Өнгөрсөн жилийн өдийд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох тогтоол усанд тоглож байсан гурван хүүхэд усанд живж амиа алдсан золгүй явдал болсон. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Нийслэлийн удирдлагууд ар гэрт очиж нөхөн олговор олгоно гээд таг чиг болж “мурьсан” Тэгвэл тухайн үеийн нийслэлийн удирдлагууд өөрт ашигтай шийдвэр гаргаж Нийслэлийн төсвөөс нэг тэрбум орчим төгрөгийн ДЭМЖЛЭГ авч олон хүнд хишиг хүртжээ. Тодруулбал Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы гарын үсэг тамгатай, 2020 оны 06 сарын 22-ний өдрийн а/848 тоот захирамжаар өөрийн багт ажиллаж байсан хүмүүстээ нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор 20-50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж үзүүлэхээр болж нийт 938 сая төгрөгийг нийслэлээс гаргажээ.

Засаг даргын дэмжлэг үзүүлэх ЖАГСААЛТАД багтсан хүмүүс дийлэнх нь ДАРГА нар байгаа нь анхаарал татаж байна. Сонирхуулахад Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, О.Мөнгөншагай, М.Халиунбат, Д.Мөнхжаргал, Б.Отгонсүх, Т.Гантөмөр, Ц.Уртнасан, Р.Батрагчаа, М.Мэнд-Очир, М.Эрдэнэтуяа тэргүүтэй удирдлагын багийнхан тус бүр 20 сая нийт 220 сая төгрөг, Багануур дүүргийн Засаг дарга асан өнөөгийн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн Засаг дарга ч.Раднаабазар, Багахангай дүүргийн Засаг дарга Б.Эрдэнэбаяр нар тус бүр 50 сая буюу нийт 150 сая төгрөгийг тус тус авсан бол агентлагуудын дарга нар, тэдний туслахууд, жолооч, банкны ахлах мэргэжилтэн гээд 100 гаруй хүнд нэг саяас 15 сая хүртэлх мөнгөн дэмжлэг үзүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.