IMMEGRATION-ын удирдлагууд “ХАТУУ ХӨЛ ХОРИО”-ны үед ГУРВАН САЯ-аар “SMART TV” худалдан авч тансаглав!!!
Тойрогт нь
/
2021-06-14

Гадаадын Иргэн Харьяатын Газрын дарга Н.Ууганбаяр  Засгийн газраас гаргасан төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43-р тоот тогтоолыг зөрчиж хатуу хөл хорионы үед татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгаа баримтуудыг бид цувралаар хүргэж байна.  

Баримт:  Гадаадын Иргэн Харьяатын Газрын удирдлагууд ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ үед тендер зарлаж татвар төлөгчдийн мөнгөнөөс нэгж үнэ 1,747,900 төгрөгийн үнэтэй “55-UHDSMART TV  2 ширхгийг нийт үнэ 3,495,800 төгрөгөөр   “Монтех Дистрибьюшн” ХХК-аас худалдан авчээ.

Баримт: Тус гэрээг Гадаадын Иргэн Харьяатын Газрын дарга Н.Ууганбаяр баталгаажуулж  Санхүүгийн хэлтсийн дарга Ж.Солонго,  “Монтех Дистрибьюшн” ХХК-ийн Дэд захирал Б.Ууганболд нар харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулжээ.

 Баримт:  “Монтех Дистрибьюшн” ХХК-нь 2013 оны 08-р сарын 13-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй компани юм. “Монтех Дистрибьюшн” ХХК-ийн захирлаар Монгол улсын иргэн Б.Ууганболд 2013 оны 08-р сарын 13-ны өдөр бүртгэгджээ.

Монгол Улсын Засгийн Газар  2021 оны 02-р сарын 17-ний өдөр “ДУГААР 43” тоот тогтоол гаргаж төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тусгасан.

Тус тогтоолд төрийн байгууллагууд зайлшгүй шаардлагатайгаас бусад худалдан авалт бүх төрлийн, төсөл, арга хэмжээнд зардал гаргахгүй, албаны орон тоо цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал урамшуулал, бэлэг дурсгалд зардал гаргахгүй байхыг үүрэг болгосон.

Гэвч Гадаадын Иргэн Харьяатын Газрын удирдлагууд ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛОО мөрдөхгүй татвар төлөгчдийн мөнгөөр тансаг “TV” 2 ширхгийг худалдан авч тансаглажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.15.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.