С.Батжаргал дарга ОРХОН АЙМГИЙН хөгжлийг гацааж уруудуулж байна
Тойрогт нь
/
2021-09-17
Зууны манлай бүтээн байгуулалт гэгддэг Эрдэнэт хотод сүүлийн 5-6 жилд ялангуяа МАН-төр барьж эхэлсэн үеэс эхлээд хөжил бүтээн байгуулалт зогсож царцжээ. Аргагүйдсэн Эрдэнэтчүүд Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Батлут нарын 3 эрхмийг сонгож УИХ-д илгээсэн ч усанд хаясан чулуу шиг чимээгүй  болчихлоо.

Тэгвэл Орхон аймаг, Эрдэнэт хотыг удирдаж залах үүрэг авчихаад  хөгжлийг нь гацааж уруудуулж суугаа эрхэм хэн бэ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг томилдог. Орхон аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар Сэмжидийн Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад санал уламжилсан. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар захирамжаар С.Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргаар томилсон байдаг.
Тэгвэл Орхон аймгийн Засаг дарга С.БАТЖАРГАЛ гэгч нь Эрдэнэтчүүд сонгож УИХ-д илгээсэн сураггүй болооч Батлутийн УТСАН ХҮҮХЭЛДЭЙ гэдгийг амтай бүхэн хэлж байх.
 
Ажлаа хийдэггүй, амин хувиа хөөгөөд удаж байгаа гэх Батжаргал ЭРДЭНЭТИЙГ орхончуудыг гэх эрх мэдэлгүй УТСАН ХҮҮХЭЛДЭЙ, БЭЛГЭ ТЭМДЭГ төдийхөн болж таарч байна.
Орхон аймаг Сэмжидийн Батжаргал гэгч Засаг даргатай болоод юу өөрчлөгдөн бэ
   Эрдэнэт хот олон жилийн өмнөх удирдлагуудын хийсэн бүтээн байгуулалтын өнгө төрхтэйгээ хэвээр байна. Энд юу өөрчлөгдсөн бэ. Орхон аймгийг удирдаж байгаа дарга нарын УНАДАГ МАШИН ТОМОРЧ, ХУВИЙН АМЬДРАЛ, БИЗНЕС НЬ цэцэглэн хөгжжээ. Ашиг хонжоо хайж мөнгөнд улайрагсдын  иргэдийн кармаг хоослох арга хэрэгсэл буюу элдэв худалдаа үйлчилгээний барилгууд нэмэгдсэн харагдаж байна.
Арван жилд ганц компанийн гараар тендер нь орчихдог авто зам нь хагарч бутарсан асуудалтай болчихоод удаж байна. Эвдэрсэн замаа засдаггүй хирнээ эвдрэл гараагүй явган хүний зорчих хэсгийн чулуун замыг байсхийгээд хуулж солиж тендерээр мөнгө цохихдоо гаргууд гэж байгаа.
Төрийн ажлын уялдаа холбоо гэж байдаггүй дураараа нэг нь дур мэдэн тендер зарлаж дур зоргоороо цүнхний компаниуд хууль журамгүй мэт аашилж  Эрдэнэтчүүдийн толгой дээр гарчихсан байх жишээтэй.  Тухайлбал Эрдэнэт хотын 1,2,3-р микр, Уурхайчин 1,2-р орон сууцны хороолол хүртэл шугам сүлжээ дэд бүтэц барих ажлын тендер зарлахад яаж тендер авсан нь асуудалтай  ТАВИНЛАН гэгч компани хаа сайгүй газар ухаж сэндийчиж эмнэлэг нь тоггүй иргэд нь халуун усгүй зутарчээ.
Орон сууцны иргэд нь өнгөрөгч 6-р сарын 15-ны өдрөөс хойш халуун усгүй зутарсан гэж байгаа. Энэ ажлыг нь Орхон аймгийн засаг даргын тамгын газар нь”Бидэнд мэдэгдээгүй дур мэдэж зарласан тендер” гэдэг зүйл яриад сууж байх юм. Гэтэл Тавинлан гэгч компани нь барилга байгууламж барих зөвшөөрлөө аваагүй , эрдэнэтийн дулааны станцаас ч зөвшөөрөл аваагүй, байгаль орчны үнэлгээ хийгдээгүй, 45 жил ургаж байгаа 80 орчим ширхэг модыг дураараа хөрөөдөж таслаад устгачихсан, ямар шаардлага хангаж тендер авсан нь тодорхойгүй  гээд асуудал их байна. Тавинлан ХХК-нь энэ ажилд холбогдох 5 төрлийн ажлыг  авчихжээ. Энэхүү ажлын төсөвт өртөг нь 46 тэрбум төгрөг гэж байгаа. Гэвч хийж байгаа ажил нь  асуудалтай байна. 

Эрдэнэт хотын ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ дарга С.Ганцогт:

-Ажил эхлэх процесс ямар компани шалгарсан нь тодорхойгүй ажил эхлээд ороод ирсэн ийм асуудал бол байгаа.Хоорондоо ажил төрлөө уялдуулах, үзэл бодлоороо зөрөлдөх гээд ажил дээр ийм маргааны зүйл бол байгаа.

Эрдэнэт хотод хог боловсруулах үйлдвэр байгуулах тендерийг 2 жилийн өмнө Орхон аймгаас зарласан гүйцэтгэгч шалгарсан гэдэг ч хийсэн ажил нь алга байна.

Ингээд Эрдэнэт хотод хөгжил байдаггүй ээ. Бүтээн байгуулалт байдаггүй. Ард иргэд нь ам муутай байна.

Иргэд:


-Ард түмний амьдрал өдөр ирэх тусам доройтож байна. Өөрсдөө хардаг байлгүй дээ. Ер нь санаанд хүрэх дорвитой ажил би олж харахгүй байгаа. Санаанд хүрсэн ажил хийгдэхгүй байна.

-Одоогоор хийсэн юм харагдахгүй байна. Миний зүгээс тэгж л дүгнэж байна.

-Байр орон халаалт гээд тиймэрхүү байна. Хүмүүс зутруу байна. Төрийн ажлын уялдаа холбоо муу байна. Ажлын бэлтгэл дуусах хугацаа нь ямар байсан гээд дутагдалтай талууд байна.

-Сүүлийн нэгээс хоёр жилд юм хийгдсэнгүй. Өмнө нь юм хийгдээд л байдаг байсан. Зам гэж хэцүү байна. Мөн халуун усгүй гээд л. Дэнж руу явдаг замууд хагараад хэцүү болсон. Аваар гарах шалтгаан болж байна. Дэндүү байна. Шаардлагагүй зүйлд үрдэг мөнгөөрөө энэ замаа нөхөх хэрэгтэй байна.

Ингээд  Орхон аймагт хийгдсэн бүтээн байгуулалтгүй иргэдийн амьдрал өөдөлж дэвшсэн зүйлгүй хөгжил царцжээ.

 

Үргэлжлэл бий...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.200.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.