Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “Шинэ-Үеийн” Засгийн газарт шигтгээ мэт дөрвөн эмэгтэй сайд бий. Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан, нэрт эдийн засагч Пунцагийн Жасрай агсаны зээ охин өнөөгийн Засгийн газрын гишүүн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа юм.
Зуун жилийн түүхтэй эрх баригч намд хэдэн үеэрээ зүтгэж яваа түүнийг АРДЫН НАМЫН АРИУНАА гэдгээр нь хүмүүс андахгүй. Улстөрд багаасаа бэлтгэгдсэн, өвөөгийнхөө хийж байсан ажлыг өвлөж авсан гээд түүнд сайн чанар, давуу тал их бий. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Үндэсний статистикийн хороо гэх тайлан тооцоо, бүртгэл мэдээллийн чухал албыг хариуцлагатай хашсан тэрбээр 2020 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн 31, 32 дугаар Засгийн газарт МОНГОЛЧУУДЫГ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГОХ, ЦАЛИН ТЭТГЭВРИЙГ ОЛГОДОГ нийгмийн халамжийн том салбарыг амжилттай удирдаж яваа төрийн түшээ юм.
Халамж хэт хавтгайрсан хэмээн шүүмжлэлд өртөөд буй нийгмийг хөл дээр нь босгох гэж сайн муу нэр хоч, алдаа оноо, улстөрчдийн ширүүн дайралт дундуур алзахгүй туулаад гараад ирлээ. Ямартай ч Монголчуудыг ХАЛАМЖААС хөндийрүүлж ХӨДӨЛМӨРТ ШИЛЖҮҮЛЭХ хөтөлбөрийг зоригтой эхлүүллээ. Түрүүчээсээ үр дүн гарч эхэллээ. 3500 залууг ажлын байранд зуучилж, цалинтай сургалтад хамрууллаа. Хүнсний талон авдаг айл өрхүүдийг цөөлж, ажилтай, орлоготой болгож чаджээ. Энэ бол бодит ажил, үр дүн юм. Хийж бүтээж, санаачилж хэрэгжүүлье гэсэн А.Ариунзаяа сайд шиг сэтгэлтэй олон чадварлаг, мэргэжлийн сайдтай болчихвол Засаг төрийн бодлого зөв, сайн байж, ЯДУУРАЛГҮЙ, АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ улсыг бий болгож чадна. Оролдлого сайт ОРОЙД НЬ ГАРДАГ гэдэг дээ!! А.Ариунзаяа сайдад амжилт хүсье!!
-
20 цаг 55 мин
-
21 цаг 15 мин
-
21 цаг 19 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин