Форумыг нээж Шадар сайд С.Амарсайхан:
Цар тахлын үед төдийгүй энгийн үед ч иргэд, аж ахуй нэгжүүдийн бизнесийн эрх чөлөөг хангах ажлыг эрчимтэй эхлүүлж байна.
Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар нь хийлгэх зорилго тавьж байна. Өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал амаргүй байсан. Өнөөдөр ч амаргүй байна.
Коронавирусний дахин хэдэн шинэ хувилбар гарах нь тодорхойгүй энэ үед байн байн хөл хорихгүйгээр дасан зохицож даван туулна.
Эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд зургаан зорилго дэвшүүлсэн. Үүний нэг нь боомтын сэргэлтийн бодлого. Чөлөөт бүсүүдийн хөгжлийн урагшлуулж, боомтуудын тоог нэмнэ.
Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна хэрэгцээт хөрш орон руу экспортлох бодлогыг барина.
Төрийн хяналт шалгалт нь авлигын хэрэгсэл байх ёсгүй. Стандартуудыг шинэчилж, цөөлнө. Амьдралд ойрхон зах зээлийн зарчмаар боловсруулна.
Зөвхөн эрүүл мэндийн салбарт 700 гаруй стандарт бий. Үүнээс бүрэн хэрэглэдэг нь цөөхөн. Төрийн төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тендерийн хуульд өөрчлөлт орно. Нэг авсан бичиг баримтаа олон дахин шаардахаа болино.
Энэ форумаас гарсан бодитой ажил хэрэг, саналыг төрийн бодлогод тусгахад хамтран ажиллана.
-
20 цаг 59 мин
-
21 цаг 18 мин
-
21 цаг 22 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин