Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, ХНХЯ-нд шаардлага хүргүүлсэн юм. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, халамжийн тэтгэмж авч буй иргэд өнөөдөр хэвлэлийн хурал хийж, халамжийн тэтгэмж КОВИД-19-ийн үед 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 288,000 төгрөг олгож байсныг зогсоосон хэмээн эсэргүүцэж, шаардлага ХНХЯ-нд ирүүлсэнтэй танилцлаа.
Хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдэд нийт 4.3 их наяд төгрөг зарцуулсан. Харин энэ оны төсвийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөв батлуулж, эдийн засгийн идэвхжүүлэлтийг бий болгох нь зүйтэй гэж үзэж байсан. Ингээд КОВИД-19-ийн үед нэмэгдүүлэн олгож байсан тэтгэмжийг хэвийн хэмжээнд нь бууруулж батлуулсан юм. Цар тахлын үед
- Хүнс тэжээлийн тэтгэмжийг хоёр дахин,
- Халамжийн тэтгэмжийг 100,000 төгрөгөөр,
- Хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж байсан.
Энэ арга хэмжээнүүд дотроос айл бүрд хүрч байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэвээр нь үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан.
КОВИД-19-ийн хуулийг хагас жилээр сунгах төслийг өргөн барихдаа төсвийн захирагч хооронд санхүүжилтийг шилжүүлж, тулгамдсан газарт шилжүүлэх, нэмэгдүүлэх боломжийг нээлттэй болгох агуулга оруулсан байсан. Гэвч төсвийн асуудлыг УИХ шийднэ хэмээн баталсан. Иймээс батлагдсан төсөв дотроо багтааж, үйл ажиллагаагаа явуулна гэлээ.
-
20 цаг 56 мин
-
21 цаг 16 мин
-
21 цаг 20 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин