Л.Энх-Амгалан: Багшийн цалингийн дундаж 720.000 төгрөг биш хамгийн багадаа 1 сая төгрөгөөс эхэлнэ
Үйл явдал
/
2022-01-09
Энэ 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс багш нарынхаа суурь цалинг нэмэх ёстой юм байна гэж үзсэн. Суурь цалин нь нэмэгдэж байж суурь цалинд үндэслэн бодогддог нэмэгдлүүд нь багш нарын гар дээр юм болж очсон болж мэдрэгдэх юм билээ.
 
Тэгэхээр үр дүнд суурилсан гүйцэтгэлийн урамшуулалыг нь цалингийн нэг хэсэг болгож өгөх учраас багшийн дундаж цалин 720.000 төгрөг биш хамгийн багадаа 1 сая төгрөгөөс эхэлдэг, үүн дээрээ бусад нэмэгдлүүдээ аваад явчих боломж байгаа. Тэгэхээр 1 сарын 1-нээс багшийн цалин учиргүй их нэмэгдэх гэж байгаа юм шиг хүлээлт үүсгэж болохгүй.
 
Монгол Улсын Засгийн газраас Төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа цалингийн доод жишгийг нэмэгдүүлж батлая л гэж байгаа юм. Тэр жишээн дээр багш нарын цалингийн хамгийн доод жишиг нь 1 сая төгрөг байхаар төсөөлөл явж байгаа. Багш нартаа нэмж хэлэхэд энэ нэг сард та бүхний хуучин авч байсан цалин дээр үр дүнгийн урамшууллыг шингээж өгөх учраас одоо авах цалин дээрээ дахиж үр дүнгийн урамшуулал нэмж авна гэдэг хүлээлт байж болохгүй шүү гэдгийг хэлье.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.199.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.