УОК: Багануур дүүргийн иргэдийн 20 хувь IV тундаа хамрагджээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байна.
Омикрон хувилбарын дэгдэлттэй холбоотой сүүлийн өдрүүдэд өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд тус төвд өнөөдрийн байдлаар 153 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэн хүнд 5, хүнд 30, хүндэвтэр 60 гаруй өвчтөн байгаа тул хүчилтөрөгчийн үйлдвэрийн хэрэгцээ их байгааг Шадар сайдад уламжилсныг нэн даруй шийдэхээ илэрхийлэв. Тус Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд халдвар авсан иргэдээ эрэмбэлэн ангилж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж буйг хэллээ.
Цар тахлын хүнд хэцүү энэ үед эрүүл мэндийн салбарын ачаалал ихсэж, эмч эмнэлгийн ажилтнууд өвчилж эхэлсэн нь хүн хүчний хомсдол үүсгэж буй гэнэ. Тус дүүргийн Эрүүл мэндийн төв мөн ачаалал ихтэй байгаа ч үйлчилгээ авахаар ирж буй иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулан ажиллаж байна.
Дүүргийн иргэд вакциндаа идэвхтэй хамргадаж буй бөгөөд IV тун хийлгэсэн иргэд нийт оршин суугчдын 20 гаруй хувийг эзэлж буй аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.86.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
3 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин