Б.Пүрэвдорж: Ховд аймаг ТҮҮХЭНДЭЭ анх удаа 210 ТЭРБУМЫН хөрөнгө оруулалт татаж чадлаа
Тойрогт нь
/
2022-05-29
ТОЙРОГТ НЬ: Ховд аймгаас сонгогдсон  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ТОЙРОГТОО юу хийж хэрэгжүүлсэн бэ?

-Та тойрогтоо юу хийж хэрэгжүүлсэн бэ?

-2016-2020 оны ПАРЛАМЕНТАД үед өөрийн хариуцсан тойргийн таван  сум аймгийн төвд хангалттай хөрөнгө оруулалт хийснийг манай ХОВДЫН ард түмэн үнэлээд намайг дахин сонгосон
Энэ парламентын үед өнөөдрийн байдлаар маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг  хийсэн байгаа. Ховд аймаг түүхэндээ анх удаа 210 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг  татаж чадсан. Үүнээс 80 орчим тэрбум нь энэ жил хэрэгжих ажлууд байгаа. Гэхдээ хоёр удаагийн тодотголоор тодорхой хэмжээгээр хасагдсан. Ажлууд нь бол явагдана. Хөрөнгө оруулалтууд нэг хоёр жилээр хойшилно гэсэн үг
Миний хувьд бол 20 орчим төгрөгний хөрөнгө оруулалтыг өөрийн санаачилгаар тавьсан. Гишүүдтэй хамтраад 80 орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хамтдаа шийдсэн ажилтай явж байна. Мэдээж Ховд аймаг бол хамгийн их хөрөнгө оруулалтуудыг аймагтаа авдаг гэж яриа гардаг. Энэ нь УИХ-ын гурван гишүүн хамтдаа хөрөнгө оруулалтын тал дээр хамтарч ажилласны үр дүн гэж үзэж байна. Хоёрдугаарт шүүмжлэх хүмүүс байдаг
Хөрөнгө оруулалтыг хөдөө орон нутаг руу тавьлаа гэдэг. Ер нь Монгол улсын өнцөг булан бүрт,  хөдөө орон нутагт хүмүүс амьдарч байж энэ улсын тусгаар тогтнол баталгаажих ёстой. Тэнд амьдрахын тулд нийгэм, эдийн засгийн асуудлыг нь шийдвэрлэх шаардлага гарч ирдэг. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг зайлшгүй хийгддэг
Цаашдаа аль аймаг илүү хөрөнгө оруулалт хийж тавар, хураамж төвлөрүүлж байна тэр аймаг руу тодорхой хэмжээний урамшуулал өгөөд явдаг, илүү сайн хөрөнгө оруулалтыг нь буцааж өгдөг байх юм бол аймаг сумдад илүү үйлдвэрлэл нэмэгдүүлэх, өсөн нэмэгдэж байгаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгох энэ ажлыг хийнэ гэж харж байна

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.7.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.