Б.Пүрэвдорж: АРД ТҮМНИЙ АРВАН ХУУЛИЙГ өргөн барихаар ажиллаж байна
Тойрогт нь
/
2022-05-29

ТОЙРОГТ НЬ: Ховд аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Пүрэвдорж хэдэн хуулийн төсөл санаачилан, батлуулсан бэ?

-Та УИХ-ын гишүүн болоод хэдэн хуулийн төсөл санаачилан батлуулсан бэ?

-2016 оноос өнөөдрийг хүртэл өнгөрсөн ПАРЛАМЕНТАД нийтдээ арван нэгэн сөрөг хүчний,  өнөөгийн Парламентад бол нийтдээ 14 хүн байж байна. Энэ зургаан жилийн туршид УИХ-ын босгоор сөрөг хүчний санаачлан боловсруулсан хоёр хууль, нэг их хурлын тогтоол давуулж гарсан байдаг. Гурвуулаа надтай холбоотой миний өргөн барьсан хуулиуд байгаа 
Энэ Парламентад  УИХ-ын гишүүн болсноос хойш нийтдээ ард түмний арван хуулийг өргөн барихаар ажиллаж байгаа. Үүний хоёрыг нь ИХ ХУРЛААР давуулчихсан. Хоёр хууль нь маш эрчимтэй явж байгаа. Нэг нь тэтгэвэр тогтоохдоо долоон жилийг таван жил болгох хуулийн төслийг хэлэлцүүлээд хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн. Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн 2018 оноос өнөөг хүртэл долоон жилээр бодогдсон хүмүүсийг нөхөж бодуулах энэ хуулийн төсөл Парламентад өргөн баригдчихсан байж байна
Ер нь бол ХУУРАМЧ ШАТХУУНИЙ ХУУЛЬ, МАЛЧИН ХУВИАРАА ЭРХЛЭГЧДИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ гээд иргэдэд хэрэгтэй эдгээр хуулиудыг шийдвэрлээд явсан. Одоо УИХ-д өргөн баригдсан хэлэлцэх асуудалд хүлээгдээд байгаа НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН хувь хэмжээг 10 хувь байгааг таван хувь болгох хууль байна. Ингэснээр алслагдмал бүс нутагт амьдарч байгаа иргэд илүү бага зардлаар бараа бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг гаргаж байгаа хуулийн төсөл юм 
Үүнд ЗАСГИЙН ГАЗАР жаахан эсрэг байр суурьтай байгаа. Хууль санаачлагчийн хувьд нийтдээ 130 мянган аж ахуйн нэгжээс 80 мянган аж ахуйн нэгж нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн явж байгаа. Хэрэв таван хувь болчихвол үлдсэн 50 хувь нь бүгдээрээ НӨАТ төлөгч болно
Зах худалдааны төвүүдээр ажиллаж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд НӨАТ төлөгч болоод татвараас зайлсхийхгүйгээр бизнесээ тайлагнаад явах ийм боломж бүрдэнэ. Мөн татварын бааз суурь нэмэгдээд хуучин арван хувь байсан цөөхөн хүн, аж ахуйн нэгж төлдөгөөсөө илүү орлого олох ийм боломж бүрдэнэ гэж харж байгаа

https://www.facebook.com/Ulsturch.mn/videos/1036969847214966

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.173.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.