С.Бямбацогт: Эх оронч үзлийн гол цөм нь батлан хамгаалах салбар
Үйл явдал
/
2024-07-26

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт өчигдөр /2024.07.25/-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын нийт бие бүрэлдэхүүн, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг Төрийн хүндэт харуул жагсаж, хүндэтгэн угтаж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нарыг танилцуулан Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Сайд С.Бямбацогт хэлэхдээ,

Батлан хамгаалах салбарын шинэчлэл бүхэн эх оронч үзлийг хүн бүрд төлөвшүүлэхэд онцгой үүрэгтэй. Тиймээс цаашид Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүнээс ажлын ӨНДӨР ҮР ДҮН, ХАТУУ САХИЛГА БАТ, БОДЛОГЫН ДОРВИТОЙ ШИЙДЭЛ шаардаж ажиллах болно.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ бол төрийн цэргийн байгууллын ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ДЭЭД УДИРДЛАГА гэдгийг онцлоод, улсын эрдэнэ болсон хүнээ дээдлэх, эрх, эрх чөлөөг нь хамгаалах ажлын тэргүүн эгнээнд манай Зэвсэгт хүчин явах ёстой.

“АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Улсын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилтууд тусгагдсан. Энэ зорилтуудыг бүрэн ханган биелүүлэхэд ЗХЖШ ЗҮТГЭХ ХҮЧ НЬ БОЛЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ. Улс орны батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлэх ажил БАЙНГЫН, ТАСРАЛТГҮЙ, ҮР ДҮНТЭЙ хэрэгжих учиртайг тодотголоо.

May be an image of 1 personMay be an image of 3 peopleMay be an image of 1 person and templeMay be an image of 3 people and suitMay be an image of 6 people and textMay be an image of 1 person

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.140.196.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
DR. ADITYA (129.205.113.182) 2024-07-26 15:57:40
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY