ЧД: Ухаалаг хогийн сав суурилууллаа
Үйл явдал
/
2024-07-26

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж тус дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 1, 3, 12, 13, 14, 26 дугаар байрны голын талбайн дунд “Ухаалаг хогийн сав”-ыг анх удаа суурилуулж, ашиглалтад оруулах гэж байна.

Энэхүү ухаалаг хогийн сав нь өнгө үзэмж сайтай, хэрэглэхэд хялбар, засвар үйлчилгээ хийхгүйгээр удаан хугацаанд ашиглах боломжтой ба бага зайд суурилуулагдаж газар доорх чингэлэг рүү шилжүүлснээр багтаамж ихэссэн. Чингэлгийг газрын түвшнээс доогуур тогтвортой температурт байснаар ялзралыг удаашруулж хог хаягдлаас гарах үнэрийг гадагш орчинд нэвтрүүлдэггүй. Мөн хогийг ил задгай хуримтлагдах нөхцөлийг бууруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна.

Ухаалаг хогийн сав нь дүүргэлтийн түвшний хяналтын системтэй учир Нийтлэг үйлчилгээний газар болон Тохижилт үйлчилгээний компаниудын диспетчерүүдэд сав тус бүрийн дүүргэлтийн мэдээлэл тогтмол ирж түүний дагуу тээвэрлэлт, ачилтыг тухай бүрт хийх боломжийг бүрдүүлнэ. Үүний үндсэн дээрээс тээвэрлэлтийн давтамж, шатахууны болон бусад зардлуудыг хэмнэх өндөр үр өгөөжтэй шийдэл юм.

Дүүргийн зүгээс цаашид үе шаттайгаар хороодод ухаалаг хогийн сав, цэгүүдийг байршуулахаар төлөвлөөд байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.110.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.