УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад, дотоод нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл хийсэн. Тодруулбал, хоёр хөрш орон болон Казахстан улсын нөхцөл байдал, тэнд байгаа монгол иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх талаар мэдээлэл хийлээ.
Харин дотоод нөхцөл байдалтай холбоотой нэлээд асуудал байна. Ялангуяа үнийн өсөлт, инфляц эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс УИХ, Засгийн газраас энэ чиглэлд арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр Засгийн газар судалгаа хийж байгаа. Түүнчлэн хил гаалийг хэвийн ажиллуулж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх шаардлага бий. Мөн утааны асуудал зэрэг цаг үеийн асуудлыг бүлгийн хурлаар ярилцлаа” гэв
-
20 цаг 43 мин
-
21 цаг 2 мин
-
21 цаг 6 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин