Монгол Улсын хууль тогтоомжийг АНГЛИ ХЭЛ РҮҮ ХӨРВҮҮЛЭХЭД 180 сая төгрөг зарцуулна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-01-19

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Монгол улсын хууль тогтоомжийг англи хэл рүү хөврүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх” ажлын зөвлөх үйлчилгээний тендер зарлажээ. Монгол Улсын хэмжээнд 800 шахам хууль байдаг. Дээрх хууль тогтоомжийг хэлэлцэн батлах үүргийг Улсын их хурал хариуцдаг. Тэгвэл хууль сурталчлах, олон нийтэд таниулах үүргийг чиг үүргийн агентлагууд нь хариуцдаг. Энэ хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн  Монгол улсын Их хурлаас баталсан хууль тогтоомжуудыг Англи хэл рүү хөрвүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх зөвлөх үйлчилгээний тендер зарласан байх нь анхаарал татлаа. 

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал дүгнэлт өгөх, хууль эрх зүйн сургалт, мэдээллээр үйлчлэх, хууль тогтоомжийн бүртгэл, системчлэл, мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны үндэсний байгууллага юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.1.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.