УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэн баталлаа. УИХ-ын гишүүн Г.Ганболд Агаарын бохирдол дан ганц Байгаль орчин, аялал жуулчлалын яамны асуудал биш. Эрчим хүчний яам, Тавантолгой түлш компани, Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан албан тушаалтнуудын хамтын асуудал. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг албан тушаалаас нь буулгаад агаарын бохирдлын асуудал шийдэгдэхгүй. Тийм учраас Ерөнхий сайд ямар асуудалд хэнд хариуцлага тооцох вэ гэдэгт онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна" гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Яагаад сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг зэрэг чөлөөлөв? гэж хэд хэдэн гишүүн асуулаа. Сайдаа дэмжиж хамтарч ажиллаж чадаагүй дэд сайд, ТНБД-ыг үлдээж болохгүй гэж үзсэн. Цаашид агаарын бохирдлын асуудал хариуцсан нийслэлийн албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно.
“Энэ манай нутгийнх, тэр ч манай нутгийнх" гэж утасдахгүй байхыг УИХ-ын гишүүд Та бүхнээс хүсье. Хариуцлагын асуудал энэ гурван албан тушаалтнаар зогсохгүй. Ирэх долоо хоногоос хариуцлага тооцоод явахаас аргагүй.
-
9 мин
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин