ХАМТАРСАН БАГ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БУЙ ЭМНЭЛГҮҮДЭД АЖИЛЛАВ
Үйл явдал
/
2022-01-25
2022 оны 1-р сарын 22-ны өдөр ЭМЯ болон МХЕГ-ын хамтарсан баг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ковид19-н тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлэгүүдэд ажиллалаа. Коронавируст халдвар (COVID-19)-ын амбулаторийн  тусламж үйлчилгээ үзүүлж буй өрхийн эмнэлэгүүд, хэвтүүлэн эмчилж буй Ахмадын эмнэлэг болон хүүхдийн эмнэлэгүүдийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр мөн Баянгол дүүргийн КОВИД-19-ын шуурхай штабад  ажиллан өвчтнүүдийг эрэмблэн  хэвтүүлж буй үйл ажиллагаа, рентген, Ковидын амбулаторийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ахмадын эмнэлэгт 150 Ковидын орыг ЭМ-ийн сайдын тушаалаар дэлгэн ажиллуулж буй юм. Тус эмнэлгийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дийлэнх нь 65 наснаас дээш настай, хавсарсан суурь өвчтэй иргэд байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь вакцинд огт  хамрагдаагүй, зарим нь вакцины 2 тунд хамрагдсан болон нэмэлт тун буюу 3 тунг огт хийлгээгүй байгаа нь хүндрэх шалтгаан болж буйг сэхээний тасгийн эмч  онцолж  иргэдийг вакциндаа хамрагдахыг хүслээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.233.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.