Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснээ зарлаж, энэ түвшинд хоёр улсын хооронд батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг харилцан тохиролцсон юм.
Үүний дагуу хоёр талын ажлын хэсэг томилогдон ажиллаж, “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангагдаж, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд өргөжиж, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, Япон Улсаас орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж шилжүүлэн авах, Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэх чухал ач холбогдолтой.
Уг хэлэлцээрийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу дараагийн түвшинд Улсын Их Хурлаар соёрхон батлах юм.
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 08 мин
-
Өчигдөр 15 цаг 03 мин
-
Өчигдөр 15 цаг 02 мин
-
Өчигдөр 14 цаг 57 мин
-
Өчигдөр 14 цаг 53 мин
-
Өчигдөр 14 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 47 мин
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин
-
Уржигдар 19 цаг 03 мин