“Үндсэн хуульт ардчиллыг хамгаалахад сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэх үүрэг” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2024.12.12/ эхэллээ.
Сонгуулийн төв байгууллагын эрх зүйн байдал, цаашдын үндсэн чиг хандлагыг тодорхойлох, сонгуулийн эрх зүй, сонгуулийн процессын эрх зүйн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготой уг хурлыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ нээж үг хэллээ.
Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ардчилал хэрхэн хөгжиж, мөн бэхжиж байгаа нь нийгмийн эсвэл эдийн засгийн үзэгдлийн нэгэн адил тоон үзүүлэлтээр шууд илэрхийлэгдэж, хэмжигддэггүй боловч олон улсын байгууллага, судлаачид, эрдэмтэд тухайн улс орны парламентын хөгжил, сонгуулийн систем, түүний зохион байгуулалт, зохион байгуулж байгаа байгууллагын эрх зүйн байдал болон бусад хүчин зүйлийг шалгуур үзүүлэлтийн нэг хэсэг болгон авч үздэг хэмээн онцлов.
Мөн сонгуулийн ямар тогтолцоог сонгож байна вэ гэдэгтэй зэрэгцүүлэн сонгуулийг өөрийн орны онцлогт нийцүүлэн хэрхэн яаж зохион байгуулж байгаа нь Ардчилсан сонгуулийн үндсэн зарчмыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг тодотгоод, сонгуулийн зохион байгуулалт, түүний ил тод байдлыг хангаж ажиллахад сонгуулийн байгууллагын бие даасан хараат бус байдал, чадавхын асуудал чухлаар тавигддаг гэлээ.
Тэрбээр, энэ өдөр зохион байгуулж буй энэхүү олон улсын бага хурлаас сонгуулийн төв байгууллагын хараат бус бие даасан байдлыг бэхжүүлэхэд эрх зүйн орчныг хэрхэн тодорхойлж сайжруулах хийгээд сонгуулийн процессын эрх зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна гээд оролцогчдод амжилт хүсэв.
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 08 мин
-
Өчигдөр 15 цаг 03 мин
-
Өчигдөр 15 цаг 02 мин
-
Өчигдөр 14 цаг 57 мин
-
Өчигдөр 14 цаг 53 мин
-
Өчигдөр 14 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 47 мин
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 44 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин
-
Уржигдар 19 цаг 03 мин