ИРГЭД: Нийтийн тээврийн үйлчилгээ муу, хүртээмж сул, хүлээлт их байна
Үйл явдал
/
2022-01-08

Өнөөдрийн байдлаар нийслэлд 1200 орчим автобус байгаагаас 900 гаруй нь үйлчилгээнд явдаг. Үүнээс 532 автобус ашиглалтын өнгөрч хугацаа нь 2021 онд дууссан байна. Автобус-парк шинэчлэлийн ажлыг хангалттай хэмжээнд хийж чадаагүй учир ашиглах хугацааг 1 жилээр сунгаж, 2022 оны турш хөдөлгөөнд оролцуулах юм байна. Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй тохилог орчинд тав тухтай амьдрах нөхцлийг хангасан бүтээн байгуулалтад зориулсан мөнгө гэх нэрийн дор тодорхой хэмжээний мөнгийг жил бүр улсын төсөвт суулгадаг ч өнөөдрийг хүртэл автобусууд нь хүрэлцээгүй , хүйтэн хэвээрээ байгаа юм. Өглөө ажил цуглах, орой ажил тарах цагаар автобусны буудлууд дүүрэн хүнтэй, автобусндаа багтахгүй дараагийн автобусыг хэдэн цагаар ч хамаагүй хүлээдэг байдал өнөөдөр ч хэвээр байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.209.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.