Энэ үеэр албаны мэргэжилтэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Замын-Үүд боомтод өнгөрсөн жил 72, Гашуун сухайтад 42, Шивээ хүрэнгийн боомтод 72 өдөр цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй байна. Тиймээс энэ жил Гаалийн байгууллага хүлээсэн үүргээ 98.6 хувьтай биелүүлсэн. Шинэ сэргэлтийн бодлогын зургаан багц асуудлын нэг нь Гаалийн боомтын шинэчлэл юм.
Тиймээс энэ жилээс хүн хүчний оролцоо багатай тээврийн үйл ажиллагааг явуулах зүйтэй гэж үзсэн.
Тээвэрлэлтийн шинэ гормыг бий болгохоор төлөвлөж байгаа. Ингэхдээ иж бүрэн автоматжуулсан хүний оролцоо багатай эдийн засгийн гол нөөцийг бүрдүүлдэг эрдэст бүтээгдэхүүний экспортыг хийхэд зориулсан чингэлэг тээврийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Өнгөрсөн жил Шивээ хүрэн боомтод чингэлэг тээврийн бүтээн байгуулалт 60 гаруй хувьтайгаар түр зогсоосон. Тус боомтоор жилд 7.6 тонн нүүрс, Гашуунсухайт боомтод 15 сая орчим тонн нүүрс экспортлох хүчин чадалтай байхаар төлөвлөж байна” гэлээ.Гашуун сухайт боомтоор 15 сая орчим тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна
-
19 цаг 56 мин
-
20 цаг 15 мин
-
20 цаг 19 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Өчигдөр 07 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин
-
Өчигдөр 07 цаг 48 мин