Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж хилийн 0 цэгээс ачаа, бараа тээвэрлэх туршилтын үйл ажиллагаа эхлүүлэх талаар Хууль зүйн Сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм.
Уучлаарай, Замын-Үүдэд тээвэр эрхэлдэг ТББ, жолооч нарын төлөөлөлд хэлэхэд, бид үүнийг ингэж шийдвэрлэхээс өөр замгүй. Учир нь Хятадын тал биднийг халдвар хамгааллын журам зөрчиж, өвчин тарааж байна гээд байна.
Тэрээр "БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манайх руу импортлох чингэлгүүд төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас СиноТранс компани 0 цэг дээр авч ирэх эрхийг авсан ба тухайн цэг дээрээс манай 7000 орчим жолооч татан авъя гэж байгаа юм. Харин Хятадын талаас “Та бүхэн 7000 жолооч халдвар хамгааллаа сайн баримталж, ямар ч халдвар тархаахгүй байж чадвал бид 0 цэг рүү байнгын тээвэрлэлт хийе” гэсэн.
Энэ ямар ч боломжгүй. Учир нь Замын-Үүдэд маш олон жолооч ковидын халдвар тараасан гээд тээврийн асуудал хүндэрсэн. Тиймээс Засгийн газар 0 цэгээс цааш үнэ төлбөргүй, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа жолооч, албан хаагчид 0 цэгээс вакуумжуулалтаас чингэлэг тээврийг дамжуулан Замын-Үүдэд буулгах, түүнийг нь УБ хот руу 7000-уулаа үнэ ханшаараа уралдаад тээврээ зөөх нөхцөлийг бүрдүүлнэ. Маргаашаас энэхүү тээврийн туршилтын үйл ажиллагааг эхлүүлнэ.
Нэг зуун хүн 14 хоногт ажиллаж тусгаарлагдаад, дараагийн 14 хоногт дахин зуун хүн ажиллах байдлаар зохицуулна. Тээврийн чингэлэг зөөх том оврын тавцантай, тавцан түгжигчтэй автомашинуудыг түрээслэх, тэдгээр хүмүүсийг вакуумжуулж байрлуулах, нааш цааш зөөх тээврийн шатахууны тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж байна гэж би ойлгосон.
Үүнд цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж ажиллуулна. Уучлаарай, Замын-Үүдэд тээвэр эрхэлдэг ТББ, жолооч нарын төлөөлөлд хэлэхэд, бид үүнийг ингэж шийдвэрлэхээс өөр замгүй. Учир нь Хятадын тал биднийг халдвар хамгааллын журам зөрчиж, өвчин тарааж байна гээд байгаа юм. Тиймээс маргаашаас туршилтын тээвэр эхэлнэ" гэсэн юм.
-
10 цаг 40 мин
-
11 цаг 0 мин
-
11 цаг 4 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин