"УЛСТӨРЧ АГЕНТЛАГ" ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМД НЭГДЛЭЭ
Үйл явдал
/
2022-01-13
Хэвлэл мэдээллийн зөвлөл ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Эрх зүй болон өөрийн зохицуулалт” сэдвээр “Улстөрч Агентлаг”-ийн сэтгүүлчдэд сургалт өгч, редакцаар зочлон уулзалт хийлээ. Сургалтын хүрээнд хуулийн зохицуулалт, өөрийн зохицуулалт хоёрын зааг ялгаа, цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөө хэрхэн хязгаарлагдсан талаар, мэдлээлэл түгээх эрхээ хэрхэн баримтлах талаар илтгэл тавьсан юм. Тус зөвлөлөөсМонголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ёс зүйн зарчмаа мөрдөж ажиллахыг уриалж байгаа бөгөөд "Улстөрч Агентлаг" Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмийг мөрдөж ажиллахаа илэрхийлэн санамж бичигт гарын үсэг зурж нэгдлээ. 

Монгол улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалан бататгаж, Монголын сэтгүүл зүйн хэм хэмжээ нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээг сахин мөрдөж буйг хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаар илэрхийлнэ гэдгийг онцлов. Тиймээс сэтгүүлчид ёс зүйн кодоо баримталан мэдээ нийтлэлээ бэлтгэж шаардлагатай тохиолдолд мэргэжлийнхээ төлөө хуулийн байгууллагад хандаж чаддаг байх, хуулийн зохицуулалтуудаа сайтар судлан шинээр хууль батлагдах үед хэвлэл мэдээллийн салбарууд эвлэлдэн нэгдэж хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой хууль журамд сэтгүүлчийн байр сууриа илэрхийлдэг байх нь хэвлэлийн эрх чөлөөтэй орон болохын эхлэл гэв.

Мөн "Хэвлэл мэдээллийн зөвлөл ТББ”-аас хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулсан мэдээллийн багц гарын авлагуудыг тогтмол эрхлэн гаргадаг бөгөөд энэ удаад “Ковид-19 вакцины талаарх түгээмэл 50 асуулт” шинэхэн хэвлэгдсэн гарын авлагаа редакцын сэтгүүлчдэд гардууллаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.24.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.