Хүүхдийн мөнгө авахын тулд сар бүр хүсэлт гаргах нь төвөгтэй тул журмыг шинэчилнэ
Шинэ журмын төсөлд эцэг эхчүүд сар бүр хүүхдийн мөнгө авах хүсэлт илгээх ёстой байв. Иргэдийн хамгийн өргөн ашигладаг и-баримт аппликэйшн болон и-монголиа системээр дамжуулан хүсэлт хүлээн авна.
Ухаалаг гар утасгүй, интернетгүй бол иргэд харьяа Хөдөлмөр халамжийн хэлтэс болон банканд хандах талаар ч журамд тусгасан. ХНХЯ-наас боловсруулсан шинэ журмыг иргэд шүүмжлэн, чирэгдэл учруулсан заалт нэмсэн гэсэн юм. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэдийн саналыг харгалзан энэ сарын 20-ноос өмнө дахин журмаа шинэчлэх үүргийг ХНХ-ын сайд А.Ариунзаяад өглөө.
Учир нь хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд олгодог.
Шинэ журмаар тухайн сарын 20-ноос өмнө хүсэлтээ илгээгээгүй өрхүүдийн хүүхдийн мөнгийг хүүхдийн хуримтлалын нэрийн данс руу шилжүүлэх талаар ч тусгажээ. Энэ нөхцөлд эцэг эхчүүд хүүхдийн мөнгөө одоо ашиглаж буй, арилжааны банкны дансандаа хүлээн авахгүй юм.
-
11 цаг 35 мин
-
11 цаг 55 мин
-
11 цаг 59 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин