Ардын Их Хурлын хүндэт депутат Г.Очирбат:
-Үндсэн хуулийг шинэчлэх санаачилга анх 1988 онд гарч байлаа. 1989 оны хоёрдугаар сард намын төв хороо Үндсэн хуулийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах комисс байгуулсан. Тус комисс хоёр жил гаруй ажиллаад, 1990 оны гуравдугаар сард Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн байгуулсан шинэ комисст ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний дараа Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль батлагдсан. 1990 оны долоодугаар сарын 29-нд Ардын Их Хурлын 12 дахь сонгууль болж байлаа.
Үндсэн хуулийг шинэчлэх чиг үүрэг бүхий комисс сонгуулийн дараа байгуулагдсан улсын байгууллагад ажлаа хүлээлгэн өгсөн. Тийнхүү Үндсэн хуулийн төслийг боловсруулж, ард нийтээр хэлэлцүүлэн, хуралдаж, баталж байлаа. Үндсэн хууль бол маш ач холбогдолтой хууль. Үндсэн хуулиар “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан. Мөн “Монгол Улс нь парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс” хэмээн онцолж заасан түүхэн ач холбогдолтой хууль юм.
-
12 цаг 22 мин
-
12 цаг 41 мин
-
12 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин