Сайн байцгаана уу? Миний бага нас эмээтэй минь салшгүй холбоотой. Дуучин болох авьяасыг минь нээж өгсөн эмээдээ их хайртай. Би Соёл Урлагийн Их сургуулийг Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Намайг их урлагт хөл тавиулсан Ерөө багшдаа талархаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна. Би багаасаа дуунд дуртай, урлагт хайртай хүүхэд байсан. Нутаг усаа бодож, ээж аавыгаа санагалзах үед сайхан дууны аялгуу, шүлэг өөрийн эрхгүй төрдөг. Дуугаараа амьдралыг хөглөж, хөглөгдөж яваа жирийн нэгэн залуу уран бүтээлч. Би дууны шүлэг шигээ өөрийнхөөрөө байх дуртай. Ахын маань хүүхэд аав ээждээ “би өөрийнхөөрөө баймаар байна” гэж хэлсэн байсан. Чамайг “Өөрийнхөөрөө” дуугаа гаргаснаас хойш хүүхдүүд үгэнд орохоо байлаа шүү гэж билээ. /инээв/ Уран бүтээл маань олон нийт дунд ингэж брэнд бүтээж байгаад баяртай байдаг.
Уран бүтээл гэдэг нэгэн төрлийн эм. Цар тахлын хүндхэн өдрүүдэд таны дууг сонсож сэтгэлээ хөглөж, эмнэлэгт өвчтэй хэвтэж байхдаа таны дуугаар сэргэж босож ирлээ гэх сэтгэгдлүүд тасрахгүй байгаа. Хоёр настай балчраас наян настай буурал хүртэл дууг минь сонсож, дуулж эрч хүчийг авч байна. Үүнд би урамшиж, "Өөрийнхөөрөө" дууны шүлгийг бичсэн Баярцэнгэл ах маань мөн дэмжсэн учир цар тахлын үед зориг гарган сэтгэл шулуудаж Монгол түмэндээ уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж байна. МУСТА дуучин Б.Баяндалай гэдэг нэр хүндийг өгсөн хүмүүс ард түмэн та нар минь юм шүү. Цоо шинэхэн уран бүтээлээрээ үзэгч, сонсогч нартаа бэлэг барих болно.
Тоглолт 01 сарын 15нд UB PLACE-н концертын их танхимд 15:00, 19:00 цагуудад болно. Халдвар хамгаалалын дэглэмээ баримтлаад хайртай хүмүүстэйгээ хамт жаргаж үзээрэй. Тоглолтын үеэр мэргэжлийн эмч нарын баг ажиллах бөгөөд хоёр хэсэг халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулагдана. Тасалбарыг ticket.mn, 19001950 үнэгүй хүргэнэ.
Тоглолтын талаар дэлгэрэнгүйг энд дарж харна уу /https://fb.watch/avw71Hx5NJ/
-
9 цаг 57 мин
-
10 цаг 1 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин