Замын-Үүд боомтоор Эрээн хотоос 60 чингэлэг ачаа, бараа бүтээгдэхүүнийг татан авлаа
БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.
Хоёр улсын дундын бүс дэх "ТЭГ" цэгээс Замын-Үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-д буулгах чингэлэгтэй ачаа барааг түр хадгалах, төмөр зам болон автомашинд ачин уртын тээвэрт гаргах зориулалттай, хашаалж камержуулсан, гаалийн бүрдүүлэлт хийх нэг цэгийн үйлчилгээ, гаалийн агуулах зэргийг төвлөрүүлсэн дөрвөн хэсэг бүхий 66.000 м2 талбайг бэлджээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.247.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
10 цаг 42 мин
-
11 цаг 1 мин
-
11 цаг 5 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин